С.Амарсайхан: 220 мянган айлыг өвлөөс өмнө утаа мэдрэгчээр хангана

2019-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Б.Намуунтамир   Засгийн газраас хэрэгжүүлсэн “Утаагүй түлш” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн сайжруулсан түлш хэрэглэснээс олон хүний амь нас эрүүл мэнд хохирч, нийгэм нийтийн хэмжээнд айдас, аюулын харанга дэлдээд байна. Угаартсан хүний тоо 116 нас барсан хүний тоо зургаа боллоо. Энэ асуудлаар өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшин,“Тавантолгой түлш” компаниуд мэдээлэл хийж, Нийслэлийн онцгой комисс хуралдсан юм. Нийслэлийн онцгой комиссын хурлаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “НЭМҮТ-ийнхэн эрсдэлийн үнэлгээ хийж, олон нийтэд зөвлөмж өгөх хэрэгтэй байна. Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтраад анхан шатны түргэн тусламжийг үзүүлэх нэвтрүүлэг бэлдэж хэвлэлүүдээр гарга. Өрхийн эмнэлгүүд дээр анхны тусламжийг үзүүлж баймаар байна” гэлээ. Түүнчлэн ирэх сарын 1-ний дотор бүх айлыг утаа мэдрэгчээр хангаж шаардагдах хөрөнгийг Засгийн газраас гаргуулах, Нийслэлийн бүх дүүрэг хорооны ажилтнууд айл, өрх нэг бүрээр орж зуух, пийшингийн аюулгүй байдал зохистой хэрэглээг хангуулах, зөвлөх ажлыг хийлгэх үүргийг өглөө.  

Ө.Энхтүвшин: НАС БАРСАН ХҮНИЙ ТООГ ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЖ БАЙНА

  Шадар сайд Ө.Энхтүвшин “Яг зургаан хүн нас барсан. Урд шөнө 62 настай хүн бурхан болсон. Мэдээлэл өгч буй хүмүүс тоогоо жигдлэх шаардлагатай байна. Ямартай  ч гурван лабораторийн дүгнэлт гарсан. Баталгаажуулах үүднээс ОХУ, Солонгос, БНХАУ-ын лаборатори руу шинжилгээ хийлгэхээр явуулсан. Энэ шинжилгээний хариуг хүлээж байна. Ер нь түлштэй холбоотой юу, үгүй юу гэдгийг мухарламаар байна. Түлштэй холбоогүй бол юунаас болоод байна вэ. Хүн нас бараад байна шүү дээ. Тэгэхээр асуудал байна. Тэр нь яг юу юм гэдгийг тогтоохоор ажиллаж байна” гэлээ. Мөн амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд Засгийн газраас ямар нэгэн дэмжлэг, туслалцаа үзүүлж, ахин хүний амь нас эрсдэх вий гэдэгт санаа зовж байна. Мөн химийн хүрээлэнд цардуул буюу барьцалдуулагчийг химийн хортой эсэх, хүний биед хортой эсэхийг шалгуулахаар шинжилгээнд өгчээ. Түүнчлэн сайжруулсан түлш ханан пийшинтэй айлд тохиромжгүй бөгөөд судалгаа, туршлага дутуу дулимагаас ийм нөхцөл байдал үүссэнийг онцолж байсан юм.  

М.Ганбаатар: Зөв галлахгүй бол хэдэн ч хүн дахин угаартахыг мэдэхгүй

  “Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатар өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Тэрээр “Олон мянган хүн нүүрсний угаарт угаартдаг. Хорт утааг үгүй болгохоор энэхүү ажлыг хийж эхэлсэн. Бид стандартын төвшинд үйл ажиллагааг  явуулдаг. 2019 онд энэ стандартууд бүгд чанаржсан. Агаарын бохирдлын эсрэг 40 жилийн турш хайсан шинэчлэл, эрлийн  үр дүн сайжруулсан нүүрс юм. Агаарын бохирдлын цаг үе ирсэн. Манай компанийн бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүн гарч байна. Монголын салбарын шилдэг эрдэмтэдтэй хамтарч хийсэн.  Мөн үнс бол физик шинжтэй.  Үнс зууханд үлдэх үү, бидний уушгинд үлдэх үү гэдэг асуудал бий. Бид зууханд нь үлдээх л гэж ажлаа хийж байна. Барьцалдуулагчид ямар ч асуудал байхгүй ээ. Урд нь гэр хорооллын иргэд юу түлж байсан. Ямар зуухтай байсан гэдгийг хэн ч мэдэхгүй. Багануурын нүүрс 40-50 дахин хортой нүүрс шүү дээ. Үүнийг бид өчнөөн жил түлсэн. Гэтэл бид өнөөдөр горимын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэж байна.Түлшний төрөл хамаарахгүй хүн угаартдаг. Галлагааны зөв горим л чухал байна. Тэгэхгүй бол хэдэн ч хүн дахин угаартахыг мэдэхгүй. Автомашины утаанд хүртэл хүн угаартдаг шүү дээ” гэсэн тайлбар өгсөн юм.    

Н.Уламбаяр: Албан тушаалтнуудын суудал хэдэн хүний амьтай тэнцэх вэ?

  Сайжруулсан түлш хэрэглэснээс олон хүний амь нас эрүүл мэнд хохироод байгаа асуудлаар МАХН-ын зүгээс байр сууриа илэрхийлж, Нийслэлийн удирдлагуудыг огцрохыг шаардан мэдээлэл хийлээ. МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр “Үе үеийн Засгийн газрын үед ийм олон хүний амь нас эрсдэж байсан түүх байхгүй. МАН-ынхан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг засгийн эрх барьж байх үед Монгол эрс цэргийн албанд хэд хэдээрээ амь насаа алдаж байна, төрийн ордонд амь насаа алдаж байна, Яаман дээрээ зодуулж, Дарханы зам, цэвэрлэх байгууламжид, хамгийн сүүлд харамсалтайгаар зургаан хүн нас барж, олон хүний амь нас эмнэлгийн байгууллагад дээсэн дөрөөн дээр байна. Ерөнхий сайд аа таны суудал хэдэн хүний амь настай тэнцэх ёстой юм бэ. Та ажлаа хийж чадахгүй юм бол огцрох хэрэгтэй. Хэвлэлүүдээр буруу гэсэн дүгнэлт гаргуулж, өөрийгөө өмөөрүүлж, галаа түлж чадахгүй хэмээн ард түмнээ доромжлоод явж байгаа нь зохисгүй үйлдэл. Энэ Засгийн газар үхлийн Засгийн газар болчихлоо. Дахиад хэдэн хүний амь танд хэрэгтэй вэ” гэсэн юм. МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэ “Сүүлийн хэд хоногт өдөр болгон хүний амь нас эрсдэж байна. МАН-ын Засгийн газраас түүхий нүүрсийг хатуу хориглосон шийдвэр гаргасан. Утааг бууруулах арга хэмжээ нь ард иргэдийн амь нас эрүүл мэндэд аюул заналхийлж байгаад харамсалтай. Ялангуяа хүүхэд олноор угаартсан дуудлага эмнэлгийн байгууллагад ирж байна. Эдгээрийг бид зүгээр хараад сууж чадахгүй. Төр засгийн өмнөөс иргэдээсээ уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлмээр байна” гэлээ.    

Я.Мөнгөнцэцэг: Ерөнхий сайд, Хотын дарга нар огцрох хэрэгтэй

  “Гэр хороолол” хөдөлгөөнөөс гэр хорооллын иргэдийг угаартуулж амь нас, эрүүл мэндээр нь хохироосны төлөө Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар огцрох ёстой бөгөөд огцортол нь тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх “Утаагүй түлшийг түлснээр гэр хорооллын иргэд амь насаа алдаж байна. Сайжруулсан түлш нь ямар ч туршилтгүй, туршлагагүйгээр нэвтэрч эхлэх цагаас нь бид эсэргүүцэж байсан. Иргэд олноороо амиа алдсаны араас тайлбар хийж байгаа нь харамсалтай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн засаг дарга С.Амарсайханыг огцортол бид суулт хийж, эсэргүүцлээ илэрхийлнэ” гэлээ. “Гэр хороолол” хөдөлгөөний гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг “Ийм олон хүн олноороо угаартаж, зургаан хүн амиа алдчихаад байхад Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан эгц зогсоод эмгэнэл илэрхийлсэнгүй, юун түрүүнд хэн нэгнийг буруутгахаас өмнө үнэн зөв мэдээлэл тараая, шаардлагатай бол хариуцлага тооцох ёстой хүмүүст хариуцлагын арга хэмжээ авна гэж хэлээд инээгээд зогсож байгаа Засаг дарга огцрох хэрэгтэй. Энэ сайжруулсан түлш чинь Ерөнхий сайдын сонгуулийн сурталчилгаа шүү дээ. Ерөнхий сайд, Нийслэлийн засаг дарга нарын буруутай бодлогын үр дүнд гэмгүй иргэд амиа алдчихлаа. Эдгээр хүмүүс хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцрох хэрэгтэй” гэсэн юм.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.9 № 200 (6167)
Хотыг задлах “20 минут” реформын хөрсөн дээр буусан шийдэл “UC” эмнэлэг

Нийслэлийн 1.6 сая иргэний тал хувь нь “яндан”-тай бүсэд амьдардаг. Үндсэндээ 200 гаруй мянган өрх төрийн бүхий л үйлчилгээнээс хол зайдуу алслагдсан бүсэд аж төрж байна. Үүний нэг л жишээ нь эрүүл мэндийн үйлчилгээ.

10 цаг 2 мин
Энэ зун цаг агаар ямар байх вэ?

Энэ зун цаг агаар ямар байх вэ?

14 цаг 6 мин
Х.Тэмүүжин: АН сөрөг хүчин болсон шөнө байлаа

Х.Тэмүүжин: АН сөрөг хүчин болсон шөнө байлаа

15 цаг 21 мин
Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал өндөрлөжээ

Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал өндөрлөжээ

15 цаг 31 мин
У.Хүрэлсүх: Баялгийн санг би санаачилсан юм, ард түмний баялгийг хулгайлж хүмүүс буцааж өгөх ёстой

У.Хүрэлсүх: Баялгийн санг би санаачилсан юм, ард түмний баялгийг хулгай хийж авсан хүмүүс буцааж өгөх ёстой

15 цаг 34 мин
УИХ: 44 гишүүн дэмжсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо

УИХ: 44 гишүүн дэмжсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо

15 цаг 44 мин
“Огцрох амархан” жагсаалд барилгын компанийн төлөөллүүд нэгджээ

Төрийн ордонд өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэл

19 цаг 26 мин
Хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох төслийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамед

19 цаг 26 мин
Талбайд жагсаал үргэлжилж, Төрийн ордонд Ерөнхий сайдад итгэх эсэх асуудлаар санал хураав

Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө намын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгы

19 цаг 26 мин
Дэлхий анхааралд: Орос-Украйны хэлэлцээ

Хэлэлцээ болох ордныг тусгай хүчнийхэн хамгаалж байна.  Фото: Риа-Новости

Уржигдар 19 цаг 32 мин