Төв номын сан, театруудад төсөвлөсөн 12 тэрбум төгрөгийг цуцаллаа

2019-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сайд өнөөдөр Байгалийн түүхийн музейд ажиллалаа. Энэ үеэр Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг сайжруулахад төсөвлөсөн 12 тэрбум төгрөгийг болиулж, боловсрол, шинжлэх ухааны салбарт зарцуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн юм. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг2020 оны улсын төсөвт  Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг сайжруулахад 12 тэрбум төгрөг суулгасан.  Гэвч улстөржилт хэрээс хэтэрч соёлын байгууллагуудад хийхээр төсөвлөсөн хөрөнгө оруулалтыг зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. Сангийн  сайд, УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга нарт соёлын салбарын хөрөнгө оруулалтыг зогсоох саналаа өнөөдөр албан бичгээр хүргүүлнэ. Төсвийн тухай хуулийн төсөлд зохицуулалт хийж, энэ 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зориулахаар болж байна.” гэсэн юм. Мөн тэрээр “Байгалийн түүхийн музейн барилгын суурь нь үйрээд унасан учир хүчитгэх боломжгүй. Гурван давхрын даацын хана цуурч, хучилт цөмрөөд унасан учир буулгахаас өөр аргагүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс хуучин Байгалийн түүхийн музейн зураг төслийг сайжруулж “Чингис хааны музей” байгуулах шийдвэр гаргасныг сэтгүүлчдэд танилцууллаа. Эх сурвалж: www.polit.mn 
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12