Н.Уламбаяр: Албан тушаалтнуудын суудал хэдэн хүний амь настай тэнцэх вэ?

2019-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Намуунтамир Засгийн газраас хэрэгжүүлсэн утаагүй түлш хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн сайжруулсан түлш хэрэглэснээс олон хүний амь нас эрүүл мэнд хохироод байгаа, нийгмийн ноцтой асуудлаар МАХН-ын зүгээс өөрсдийн байр сууриа илэрхийлж, Нийслэлийн засаг захиргааны удирдлагуудыг огцрохыг шаардан “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. МАХН-ын тамгын газрын дарга Н.Уламбаяр “Үе үеийн засгийн газрын үед ийм олон хүний амь нас эрсдэж байсан түүх байхгүй. МАН-ынхан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг засгийн эрх барьж байх үед Монгол эрс цэргийн албанд хэд хэдээрээ амь насаа алдаж байна, төрийн ордонд амь насаа алдаж байна, Яаман дээрээ зодуулж,Дарханы зам, цэвэрлэх байгууламжид, хамгийн сүүлд харамсалтайгаар зургаан хүн нас барж, олон хүний амь нас эмнэлгийн байгууллагад дээсэн дөрөөн дээр байна. Ерөнхий сайд аа таны суудал хэдэн хүний амь настай тэнцэх ёстой юм бэ? Та ажлаа хийж чадахгүй юм бол огцрох хэрэгтэй. Хэвлэлүүдээр буруу гэсэн дүгнэлт гаргуулж, өөрийгөө өмөөрүүлж, галаа түлж чадахгүй хэмээн ард түмнээ доромжлоод явж байгаа нь зохисгүй үйлдэл. Энэ засгийн газар үхлийн засгийн газар болчихлоо. Дахиад хэдэн хүний амь танд хэрэгтэй вэ?” гэсэн юм. Ерөнхий сайдын санаачилсан Дарханы замыг шинэчлэх ажил нь олон хүний амь насыг авч одсон. Мөн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил явагдахад ажлаа хийж байсан дөрвөн хүн харамсалтайгаар нас барсан. Харин одоо утааны эсрэг авч хэрэгжүүлж байгаа сайжруулсан түлшнээс зургаан хүн нас барж, угаартсан иргэдийн тоо 70-д хүрээд байгаа билээ. МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэ “Сүүлийн хэд хоногт өдөр болгон хүний амь нас эрсдэж байна. МАН-ын засгийн газраас түүхий нүүрсийг хатуу хориглосон шийдвэр гаргасан. Утааг бууруулах арга хэмжээ нь ард иргэдийн амь нас эрүүл мэндэд аюул заналхийлж байгаад харамсалтай. Ялангуяа хүүхэд олноор угаартсан дуудлага эмнэлгийн байгууллагад ирж байна. Эдгээрийг бид зүгээр хараад сууж чадахгүй. Төр засгийн өмнөөс иргэдээсээ уучлал гуйж, эмгэнэл илэрхийлмээр байна” гэсэн юм. МАХН-ын мянгатын дарга С.Орхонбаяр “Нийслэлийн 200 мянган өрх айл хүндрэлтэй амьдарч байна. Бодит байдал айдастай хот болж байна. Нийслэлийн удирдлагууд ийм явдал гарсанд айх эмээх биш, ард түмнээ галаа түлж чадахгүй гэж доог тохуу хийж байгаа Засгийн эрх баригчид огцрох хэрэгтэй. Нийслэлийн засаг даргын орлогч, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гээд эдгээр үйлдлүүд нь хүний амь шахмал түлшнээс үнэгүйдсэн байна. Төр засаг Нийслэлчүүдийн амиар тоглож байна. Эдгээр хүмүүс хариуцдагаа хүлээж огцор” гэлээ. Мөн эрх баригчид энэ асуудалд иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж ийм нөхцөл байдал үүслээ гэсэн хариуг хэлж байна. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа хоргүй хэмээн дүгнэлт гаргаж байгаа холбогдох албан тушаалтнууд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэдгийг онцоллоо. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

14 цаг 22 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

22 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

22 цаг 1 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06