Я.Мөнгөнцэцэг: Иргэдийн амь насыг хохироосны төлөө Ерөнхий сайд, Хотын дарга нар огцрох хэрэгтэй

2019-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Намуунтамир "Гэр хороолол" хөдөлгөөнөөс сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр /10.08/ “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Сайжруулсан түлшний болж, гэр хорооллын иргэдийг угаартуулж амь нас, эрүүл мэндээр нь хохироосны төлөө Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, Ххотын дарга С.Амарсайхан нар огцрох ёстой бөгөөд огцортол нь тэмцэнэ гэдэгээ илэрхийллээ. Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх “Утаагүй түлшийг түлснээр гэр хорооллын иргэд амь насаа алдаж байна. Сайжруулсан түлш нь ямар ч туршилтгүй, туршлаггүйгээр нэвтэрч эхлэх цагаас нь бид эсэргүүцэж байсан. Иргэд олноороо амиа алдсаны араас тайлбар хийж байгаа нь харамсалтай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн засаг дарга С.Амарсайханыг огцортол бид суулт хийж, эсэргүүцлээ илэрхийлнэ” гэлээ. Гэр хороолол хөдөлгөөний гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг “Ийм олон хүн олноороо угаартаж, зургаан хүн амиа алдчихаад байхад Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан эгц өөдөөс хараад эмгэнэл илэрхийлсэнгүй, юун түрүүнд хэн нэгнийг буруутгахаас өмнө үнэн зөв мэдээлэл тараая, шаардлагатай бол хариуцлага тооцох ёстой хүмүүст хариуцлагын арга хэмжээ авна гэж хэлээд инээгээд зогсож байгаа Засаг дарга С.Амарсайхан огцрох хэрэгтэй. Энэ сайжруулсан түлш чинь Ерөнхий сайдын сонгуулийн сурталчилгаа ш дээ. Ерөнхий сайд, Нийслэлийн засаг дарга нарын буруутай бодлогын үр дүнд гэмгүй иргэд амиа алдчихлаа. Эдгээр хүмүүс хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцрох хэрэгтэй” гэсэн юм. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

14 цаг 50 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

22 цаг 29 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

22 цаг 29 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06