Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгч, АН-тай зөвшилцөх үүднээс хоригийг хүлээж авсан

2019-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв.  Тэрээр" Өнгөрсөн есдүгээр сарын дундуур УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол баталсан. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсаныг хүлээж авлаа. Одоо хоёр хувилбар байна. УИХ-ын 73 дугаар тогтоолоо засаад Ард нийтийн санал асуулга явуулах, эсвэл гуравдугаар хэлэлцүүлгийг хийх. МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа. Мөн бүлгийн хуралдаанаар өнгөрсөн амралтын өдрүүдэд сайжруулсан түлшнээс иргэд угаартсан талаар Шадар сайдаас мэдээлэл сонслоо. Бүлгийн зүгээс ЗГХЭГ-аас яаралтай арга хэмжээ авч буруутай этгээдэд хариуцлага тооцож, дүгнэлт гаргах хэрэгтэй гэсэн чиглэл өглөө. Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Сайжруулсан түлшнээс иргэд угаартаж, амиа алдлаа. Засгийн газарт хариуцлага тооцох уу? -Өнөөдрийн байдлаар дүгнэлт гараагүй байна. Дүгнэлт гарсны дараагаар буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудлыг ярина. -МАН Ард нийтийн санал асуулга явуулах байр суурь дээрээ хэвээр байгаа юу. Эсвэл үргэлжлүүлэн гуравдугаар хэлэлцүүлэг хийх байр суурьтай байна уу? -Ард нийтийн санал асуулга явуулах эсвэл гуравдугаар хэлэлцүүлэг хийх гэсэн аль нэгийг нь сонгоно. Олонхийн бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Гэхдээ бид Ерөнхийлөгч, АН-тай зөвшилцөх үүднээс хоригийг хүлээж авсан. -Ард нийтийн санал асуулгыг явуулах тохиолдолд ирэх жилийн сонгуультай хамтатгах уу? -Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт орвол найруулгын шинжтэй зүйл орно. Шинээр санал оруулах гэвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулна. Энэ асуудлыг зөвшилцлийн хүрээнд тодорхой ярина. -2020 оны төсөв хэлэлцэх хуулийн хугацаатай. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ гэвэл төсөв хугацаандаа амжих уу, ямар зарчмаар явахаар байна вэ? Арваннэгдүгээр сарын 15-н гэхэд төсөв хэлэлцэх ёстой. Гуравдугаар хэлэлцүүлгийн дундуур төсөв хэлэлцэх боломжтой.
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

14 цаг 52 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

22 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

22 цаг 31 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06