Ж.Батбаясгалан: Гэр хорооллын айлуудад 15 мянган төгрөгөөр утаа мэдрэгч суурилуулна

2019-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Намуунтамир Угаартсан иргэдийн хэрэглэсэн сайжруулсан шахмал түлшнээс 23 төрлийн дээж авч гурван лабораторид шинжлүүлэхээр өгсөн. Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд шинжилгээний дүгнэлтийг Нийслэлийн Онцгой комисс танилцууллаа. Шахмал түлшний угаарт хордсон иргэд Баянгол, Баянзүрх,Чингэлтэй, Хан-уул дүүргийн түлшний цэгээс түлш авч хэрэглэсэн байжээ. Цагдаагийн Ерөнхий газар,Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар,Онцгой байдлын Ерөнхий газраас бүрдсэн 98 алба хаагч тусгайлсан дээжийг авч лабораторид хүргүүлсэн байна. НМХГ -ын дэд дарга С.Даваасүрэн: -Шинжилгээний дүнгээр сайжруулсан түлшинд ямар ч асуудал байхгүй гэж гарсан. Хордсон иргэдийн хэрэглэж байсан түлшнээс дээж авсан шинжилгээний хариу өчигдөр ирсэн. Улсын байцаагчийн дүгнэлт нэгдсэн байдлаар удахгүй гарна. Геологийн төв лабораторийн хариу түлшний дэгдэмхий чанар стандарт буюу 18.9-20.3, хүхэр 1-ээс бага байх ёстой0,8-1.4, үнслэг түүхий эд 19, дэгдэмхий 18.4 үйлдвэрлээд 19.2 хүхэр 0.82 илчлэг 6499 гээд бүгд стандарт нормын дагуу гарсан. “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрээс нь авсан дээжийн хариу  Ашигт малтмал газрын тосны лабораторид мөн адил дээр дурдсанчлан бүгд стандартын шаардлага хангасан.  Хордсон иргэдийн гэрт нь хэрэглэж байсан түлш ч мөн адил бүгд шаардлага хангасан хариу гарлаа.Гаалийн төв лабораторид барьцалдуулагчийг шинжлүүлэхээр өгсөн. Шинжилгээний дүн цардуул болон шаварлаг эс агуулжтай гэж гарсан. Энэ нь ургамалын гаралтай органик цардуул бөгөөд угаар гардаггүй гэдгийг эрдэмтэд хэлж байгаа” гэлээ. Ж.Батбаясгалан: -Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар өчигдөр шөнө буюу 6-7-нд шилжих шөнө угаартсан 11 дуудлага эмнэлгийн байгууллагад ирсэн байна. Энэ шахмал түлш MNS56792019 хуульдаа хэрэглэхийг зөвшөөрсөн учир хэрэглэж болно. Иргэд угаартаад байгаа нь хэрэглээний горим алдагдсан, буруу хэрэглээнээс үүдэлтэй гэсэн үг. Нийслэлийн онцгой комисс өчигдөр шуурхай шийдвэр гаргасан. Нийслэлийн гэр хороололд байгаа айлуудад зөв галлах зөвлөмж өгөхийг шат шатны байгууллагуудад бүгдэд нь үүрэг болгосон. Энэ сарын нэгнээс Нийслэлийн засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа учир иргэдээ ахин амь насыг нь эрсдүүлэхгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна. Гэр хороололддээрээсээ, доороосоо галладаг хоёр төрлийн зуух хэрэглэгдэж байгаа. Гэхдээ цаас шатаасан ч угаартана. Утаа гарч л байвал угаартана. Зуухны хэрэглээний битүүмж алдагдах, яндангийн агаар сорж байна уу гэх мэт эдгээр хордсон айлуудад шалгалт хийж судалж байгаа. Мөн гэр хороололд байгаа шахмал түлш хэрэглэдэг 200 мянган айлуудад утаа мэдрэгчийг 15000 төгрөгөөр гадаадаас оруулж ирж,арваннэгдүгээр сараас өмнө бүх айлд суурилуулна. Ингэж л иргэд өөрийн амь насаа хамгаалж, стандартын дагуу зуухаа галлаж хэвших хэрэгтэй” гэсэн юм. Эх сурвалж:www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

14 цаг 50 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

22 цаг 29 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

22 цаг 29 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06