Халуун бас харанхуйд болсон анхны ДАШТ

2019-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Катарын Доха хотноо 10 хоног үргэлжилсэн хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн ДАШТ ням гарагт өндөрлөлөө. Анх удаагаа аравдугаар сард хамгийн халуун улсад зохион байгуулагдсан юм. Шөнө дунд эхэлсэн уг тэмцээнд хамгийн олон орны тамирчид оролцсоноороо онцлог байв. Мөн энэ удаагийн ДАШТ үеэр дэлхийн рекордыг гурван удаа, бүсийн болон үндэсний рекорд 69 удаа шинэчллээ. Бөөрөнцөг түлхэлт:  Эрэгтэй Энэ төрөлд сүүлийн хэдэн том тэмцээнд эхний гуравт ордог “Гурван том” улс медалийн тавцанд зогслоо. 2015 оны дэлхийн аварга, Риогийн олимпийн мөнгөн медальт, унгар удамтай, АНУ-ын тамирчин Жо Ковач 22,91 метрт түлхэж дэлхийн хошой аварга болсон бол Риогийн олимпийн аварга АНУ-ын Райан Краузер, Риогийн олимпийн хүрэл медальт, 2017 оны дэлхийн аварга Шинэ Зеландын Томас Уолш нар ганцхан сантиметрийн дутуу түлхэн мөнгө, хүрэл медаль зүүлээ. 1. Жо Ковач (АНУ) — 22.91м 2. Райан Краузер (АНУ) — 22.90 м 3. Томас Уолш (Шинэ Зеланд) — 22.90 м Гурвын харайлт: эмэгтэй Риогийн олимпийн мөнгөн медальт , 2017 оны дэлхийн аварга Венесуэлийн харайгч Рохасаас өөр 15 метрийг давах хүн гарсангүй. Венесуэл бүсгүй дэлхийн хошой аварга болохын сацуу энэ ДАШТ-ээс эх орондоо цорын ганц алтан медалийг авчирсан төдийгүй багийн дүнгээр Венесуэлийг 209 орноос 17-д хүртэл “чирлээ”.
  1. Юлимар Рохас (Венесуэл) — 15.37 м 2. Шаниека Рикеттс (Ямайка) — 14.92 м 3. Катерина Ибарген (Колумби) — 14.73 м
1500 метр эмэгтэй Энэ зайд олимп, дэлхийн аварга Кенийн Кипьегон ьүрүүлэх магадлалтайд орж байсан ч мөнгө дээр буулаа. 10 000 метрт дэлхийн аварга болсон Холландын этиоп гаралт бүсгүй Сифан Хассан Дохагаас хоёр дахь алтан медалиа авлаа. 1. Сифан Хассан (Холланд) — 3.51,95 2. Фейт Кипьегон (Кени) — 3.54,22 3. Гудаф Цегай (Этиоп) — 3.54,38 5000м. Эмэгтэй Өмнөх дэлхийн аварга, 2013 оны ДАШТ-ий хүрэл, Риогийн олимпийн мөнгөн медальт Обири дэлхийн аваргын алтан медалиа ихэрлүүллээ.
  1. Хелен Обири (Кени) — 14.26,72 2. Маргарет Челимо Кипкембой (Кени) — 14.27,49 3. Констанц Клостерхалфен (Герман) — 14.28,43
4х100 м буухиа. Эмэгтэй Хамгийн сонирхолтой төрлүүдэд буухиа уралдаан ордог. Сенсаац, дуулианаар дүүрэн байдаг учраас. Учир нь ямар ч шилдэг баг уралдааны явцад, буухиагаа дамжуулахдаа алдаа гаргах рисктэй байдаг учраас тэр баг гарцаагүй түрүүлнэ гэхэд бас хэцүү. Энэ удаа гэхэд л шилдэг амжилт үзүүлэн финалд шалгарсан БНХАУ-ын баг сүүлчийн буухиагаа дамжуулахдаа маш том алдаа гаргаж, олны инээдийг ихээхэн хүргэсэн. Фрэйзер-Прайс, Шерика Жексонгээд томчуултай Ямайкийн баг торолгүй түрүүллээ. Фрэйзер-Прайсын ДАШТ-ий 9 дэх алтан медаль нь. 1. Ямайка— 41,44 сек 2.Их Британи— 41,85 сек 3. АНУ — 42,10 сек 4х100 буухиа:эрэгтэй 100 м-ийн алт, мөнгөн медалийн эзэд Коулмэн, Гэтлин, дээр нь 200 м-ийн аварга Лайлз байгаа хойно АНУ-ын баг түрүүлэх нь гарцаагүй л дээ, алдаа л гаргачихгүй бол. 1. АНУ — 37,10 2. Их Британи — 37,36 3. Япон — 37,43 Уртын харайлт: эмэгтэй Энэ жилийн турш бараг л оролцсон тэмцээн бүртээ 7 метрээс хол харайж байгаа танзани аав, герман ээжтэй Германы тамирчин Михамбо дэлхийн АШТ-ий анхны медалиа алтаар эхэллээ. Риогийн олимпод тэрбээр медалиас шүргэн алдаж, дөрөвдүгээр байрт орж байсан билээ. ОХУ-ын Дарья Клишина тэмцээний өмнөх өдөр гэмтлийн улмаас оролцож чадахгүй болсон. 1. Малайка Михамбо (Герман) — 7,30 м 2. Марина Бех-Романчук (Украин) — 6,95 м 3. Изи Брум (Нигери) — 6,91 м 1500 м:эрэгтэй Амнах дэлхийн аваргын мөнгөн медальт Черует амжилтаа ахиулан дэлхийн аварга болж, Лондон-2012 Олимпийн аварга, Риогийн олимпийн хошой мөнгөн медальт (800 м , 1500 м ) Махлуфи, Польшийн нэрт хөлбөмбөгчний амидаа нар ДАШТ-ий анхны медалиа хүртэв.
  1. Тимоти Черует (Кени) — 3.29,26 2. Тауфик Махлуфи (Алжир) — 3.31,38 3. Марцин Левандовски (Польш) — 3.31,46
Жад шидэлт:эрэгтэй ​ Энэ зун Пан Америкийн наадмын аварга болсон Петерс энэ төрөлд аварга болсноор Гренада хэмээх Карибын тэнгисийн зүүн өмнөд хэсэгт оршдог, хүн амынхаа тоогоор (108 000) дэлхийд 197-д, газар нутгийнхаа хэмжээгээр 222-д ордог энэ жижиг арал улс “ДОХА-2019” дэлхийн АШТ-д оролцсон 209 орноос 17-д бичигдлээ дээ. 2017 оны дэлхийн аварга Феттер хүрэл медаль хүртлээ. 1. Андерсон Петерс (Гренада) — 86,89 м 2. Магнус Кирт (Эстония) — 86,21 м 3. Йоханнес Феттер (Германия) — 85,37 м 10 000 метр  эрэгтэй 2017 оны дэлхийн аваргад үзүүрлэж байсан Угандын Чептегей алтан медаль хүртэв. 1. Джошуа Чептегей (Уганда) — 26.48,36 2. Йомиф Кежелша (Эфиопия) — 26.49,34 3. Ронекс Кипруто (Кения) — 26.50,32 100 метр халхалттай гүйлт: эмэгтэй Энэ зайд дэлхийн рекорд эзэмшигч Кендра Харрисон(2016 онд Харрисон 12,20 секунд гүйж 12,21 амжилтаар дэлхийн рекордыг 1988 оноос хойш эзэмшсэн Болгарын Йорданка Донковагийн рекордыг шинэчилсэн) , 2015 оны дэлхийн аварга, энэ жил хамгийн шилдэг амжилт үзүүлээд байгаа Даниэль Уильямс нарын хооронд алтын төлөөх гол өрсөлдөөн өрнөх байх гэтэл дундуур нь Риогийн олимпийн мөнгөн медальт Ниа Эйли уойлоод дэлхийн аварга боллоо. 1. Ниа Эйли (США) — 12,34 сек 2. Кендра Харрисон (США) — 12,46 сек 3. Дэниэль Уильямс (Ямайка) — 12,47 сек 4х400 метр буухиа: эмэгтэй 400м -ийн сайдтай гүйлтийн зайд дэлхийн рекордыг шинэчлэн аварга болсон Мухаммад, түүгээс ердөө 0 зууны 7 доль хоцорсон МакЛауфлин нараас бүрдсэн Америкийн баг тасархай түрүүлсэн. Ямайкын баг мөнгөн дээр буух тун дөхсөн ч Польшийн багийн дөрөв дэх гүйгч бариа гайхалтай хийж багаа мөнгөн медальд хүргэлээ. Энэ төрөлд урьдчилсан уралдаанд АНУ-ын багт уралдсан Эллисон Феликс ДАШТ-ий 13 дахь алтан медалиа зүүлээ. 1. АНУ — 3.18,92 2. Польш — 3.21,89 3. Ямайка— 3.22,37 4х400 м буухиа.эр 1. АНУ— 2.56,69 2. Ямайка — 2.57,90 3. Бельги— 2.58,78 Багийн дүнгээр АНУ-29(14 алт, 11 мөнгө, дөрвөн хүрэл) Кени -11(5 алт, 2 мөнгө, дөрвөн хүрэл) Ямайка-12(3 алт, 5 мөнгө, дөрвөн хүрэл) БНХАУ-9(3 алт, 3 мөнгө, гурван хүрэл) Этиоп-8(2 алт, 5 мөнгө, нэг хүрэл) медалиар “айргийн тавд” жагслаа. Ийнхүү 18 орон дэлхийн аваргатай болж, нийтдээ 43 орон медаль хүртэв. Дараагийн ДАШТ 2021 оны наймдугаар сарын 6-15-нд АНУ-ын Орегон мужийн Южин хотноо болох юм. Эх сурвалж: www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

15 цаг 10 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

22 цаг 50 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

22 цаг 50 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06