Дөрвөн хүний амь эрсэдчихлээ, Төрийн өндөрлөгүүд нь таг чиг шүү

2019-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 3-4-нд шилжих  шөнө угаарын хийнд хордсон гэх дуудлага Яаралтай тусламжийн төвд ирж, дөрвөн хүний алтан амь эрсдээд байна.  Нийслэлийн онцгой комисс хуралдаж, холбогдох байгууллагууд өнөөдөр /10.06/ мэдээлэл өглөө.  Засгийн газраас хэрэгжүүлсэн утаагүй түлш хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн сайжруулсан түлш хэрэглэн угаартсан хүний тоо өнөөдрийн байдлаар 35-нд хүрчээ.  Дөрвөн иргэн харамсалтайгаар амь алдаж, нэг хүүхдийн биеийн байдал маш муу гэсэн оноштойгоор эмчлүүлж байна. Байдал одоогоор ийм л байна. Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,  Нийслэлийн Засаг даргын тамгын газар гээд төрийн байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийхдээ уучлалт гуйх ёс зүй ч байсангүй.  Тэдний  үйл ажиллагаанаас шалтгаалан эрдэнэт хүний амь эрсэдчихээд байхад шүү дээ.  Түүнчлэн “Сайжруулсан түлшинд буруу байхгүй. Иргэдийн хэрэглээ буруу байсан, зуухаа буруу байрлуулсан.  Хэмжээ хэтрүүлэн хэрэглэсэн” гэх ёс зүйгүй, арьсаа хамгаалсан тайлбарыг хэлээд сууж байна. Манай улсад хүний алтан амь ийм л үнэ цэнэгүй болчихжээ.  Дэлхий нийтэд бол арай өөр л дөө.   АНУ-ын  ерөнхийлөгч Д.Трамп халдлагын улмаас нэг хүн амиа алдсан ч Төрийн тэргүүний хувьд хугацаа алдалгүй твиттер цахим хуудсаараа дамжуулан гашуудаж буйгаа илэрхийлдэг. Ийм жишиг олон улсад бий.  Харин манай улсад төрийн бодлогын улмаас дөрвөн хүний амь эрсэдээд 36 цагийн хугацаа өнгөрчихөөд байхад Төрийн өндөрлөгүүд нь таг чиг.  Улс төрийн хэрүүл,талцал болохоор л гарч ирж баахан сүртэй мэдэгдэл хийдэг.  Харин иргэдийн амь настай холбоотой асуудал гарч, нийгэм даяар айдас хүйдэстэй байхад төрийн байгууллагууд нь арьсаа хамгаалж, улстөрчид нь таг чиг, бүгсэн ийм л нийгэм бий болжээ.  Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

15 цаг 10 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

22 цаг 49 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

22 цаг 49 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06