Х.Нямбаатар: Ш.Раднаасэд гишүүнээс уучлал гуйж байна

2019-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы хуралдаанаар  хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхтэй холбоотой заалтууд, “бусдыг гүтгэх” хэмээх Зөрчлийн хууль дахь заалтыг Эрүүгийн хуульд оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулж, улмаар зарим гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгохоор өөрчилсөн байна. Мөн аргагүй хамгаалалтын зохицуулалтад хамрах хүрээг өргөжүүлж, эрх хасах, хорих зэрэг зарим ялын хэмжээтэй холбоотой зохицуулалтын зөрчлийг арилгасан гэсэн юм. Өнгөрсөн тавдугаар сард их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон мэргэжлийн хяналтын байцаагч нар хөөх хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслээр ял завшсан хэрэг  гарсан. Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэх санал гаргаснаар уг хэргийг дахин шалгахаар болоод байна. Уг хэрэгтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, авлига албан тушаалын хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон буруутныг олон нийт хайх болсон. Тухайн үед Хууль зүйн байнгын хороон даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг буруутай хэмээн одоогийн байнгын хороон дарга Х.Нямбаатар мэдэгдээд буй. Гэвч хөөх хэлэлцэх хугацааг өөрчлөх ажлын хэсэгт Х.Нямбаатар гишүүн өөрөө байсан бөгөөд уг саналыг ажлын хэсгээс оруулсан гэдгийг Ш.Раднаасэд гишүүн чуулганы хуралдааны үеэр хэлсэн юм. Түүнчлэн хуралдааны үеэр Х.Нямбаатар гишүүн Ш.Раднаасэд гишүүнээс уучлал гуйв. Тэрээр “Батлагдаж, нотлогдоогүй, олон нийтийн сүлжээгээр явсан асуудалд Ш.Раднаасэд гишүүний нэрийг нь холбогдуулсандаа албан ёсоор уучлал гуйж байна” хэмээсэн. Учир нь хэрэгт холбогдсон мэргэжлийн хяналтын байцаагч нар Ш.Раднаасэд гишүүнд хахуулийн мөнгөнөөсөө хувь өгдөг байсан гэсэн байдаг. Эх сурвалж:www.polit.mn   
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

15 цаг 11 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

22 цаг 50 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

22 цаг 50 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06