“З.Баянсэлэнгийг зохиомол хэрэгт гүтгэж байна”

2019-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.Оюунгэрэл Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг хууль зөрчсөн хэмээн хуулийн байгууллагаас шалгаж байгааг эсэргүүцэж, МАХН-ын эмэгтэй гишүүд өнөөдөр /10.03/ мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газрын мөрийн хөтөлбөр багтсан “Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажлаа хийснийхээ төлөө З.Баянсэлэнгийг буруутгаж байгаа нь улс төрийн далд зорилготой гэдгийг хэлж байв.  Тухайн үеийн Засгийн газрын тогтоолд хоёр хүн гарын үсэг зурсан байтал нэгэнд нь зохиомол хэрэг үүсгэн шалгах нэрийдлээр гурван жил эрхийг нь зөрчиж  байна гэв. Сайд асан З.Баянсэлэнгийг хоёр үндэслэлээр буруутгаж байгаа юм байна. Нэгдүгээрт: Төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй байна гэж буруутгасан. Гэтэл Засгийн газрын тогтоолд 223 айлын орон сууцыг “Бэрэн” компаниас худалдан авахыг зөвшөөрсөн байдаг Хоёрдугаарт: Албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн. Гэвч З.Баянсэлэнгэ нь  Засгийн газрын тогтоолын дагуу үүргээ л гүйцэтгэсэн. Үүний  хариуд түүнийг хууль зөрчсөн хэмээн улс төрийн зохиомол хэрэг үүсгэн, хуулийн байгууллага бүтэн гурван жилийн турш шалгаж буй нэрийдлээр эрхийг нь бүдүүлгээр зөрчиж байгаа юм. Энэ талаар  Сүхбаатар дүүргийн МАХН-ын дарга Д.Дуламсүрэн: -Ч.Сайханбилэгийн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан төрийн өмчийн түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, 1500 айл өрхийг хамруулж эхэлсэн.  Тогтоол гэдэг нь Засгийн газар кабинетынхаа зарчмаар гардаг зүйл юм.  Тийм атал З.Баянсэлэнгийг буруутгаж байгаа нь улс төрийн зорилготой үйлдэл гэв. ХУД-ийн МАХН-ын дарга Л.Хэрлэн: - Энэ төсөл нь олон мянган иргэдийг урьдчилгаагүй, найман хувийн зээлгүй орон сууцжуулах сайхан боломж байсан. Иргэдийн сонгон шалгаруулалтыг БХБ-ын сайд өөрөө хийдэггүй.  Уг 223 айлд МАН, АН-ын хүмүүс ч хамрагдсан байдаг гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

15 цаг 13 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

22 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

22 цаг 52 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06