Ш.Алтанцэцэг: Зарлагаа нэмж, эдийн засгийн гольдролыг эвдэж байна

2019-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Монголын эдийн засаг дэлхийн худалдааны дайны “шок”-д бэлэн үү" гэсэн ерөнхий сэдвийн дор “Бизнесийн орчин” форумыг өнөөдөр /10.04/ “Bloomberg TV Mongolia” телевизийн Эдийн засагчдын клуб зохион байгуулж байна. Уг форумд салбарын тэргүүлэх судлаач, эдийн засагчид оролцож, дэлхийд нүүрлэж болзошгүй хямрал Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ, бизнес эрхлэх боломж хэр хумигдаж байна зэрэг асуудлын шийдлийг эрэлхийлж, мэтгэлцээн өрнүүлж байна.  Төсвийн асуудал дээр  Эдийн засгийн клубын гишүүн  эдийн засагч Ш. Алтанцэцэгийн байр суурийг хүргэж байна. -Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 2017 оны тавдугаар сараас эхлэн Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан.  Тус сангийн хөтөлбөрийн багцыг дэмжиж бусад хоёр талт болон олон талт хамтын ажиллагаатай байгууллагууд нэгдсэн. Өнгөрсөн гурван жилд төсөв, мөнгөний бодлогын сахилга бат харьцангүй сайн байлаа. Үүний үр дүнд энэ оны эхний найман сарын байдлаар төсөв ашигтай гарлаа. Гэхдээ ирэх жил хөтөлбөрийн хугацаа дуусахад бид яах вэ. Энэ л хамгийн их чухал байна.  Ирэх жилийн төсвийг зарлагийн  тэлсэн төсөв болсон гэж дүгнэж байна.   11.8 их наяд төгрөгийн орлого олохоор байгаа нь Монгол Улсын түүхэнд байгаагүй их орлого олохоор төсөөлсөн. Энэ орлого биднээс хамаарах орлого биш. Гадаад зах зээлээс хамааралтай экспортын орлого. Тэгэхээр энэ их орлогыг олно гэсэн болзол тавьж чадахгүй.  Гадна зах зээлээс шалтгаалсан орлогын өндөр төлөвлөгөө тавьсан хэрнээ зарлагаа үүгээрээ санхүүжүүлнэ гэсэн нь хамгийн найдваргүй. Н. Энхбаяр эдийн засагчийн хэлснээр бидний дотоодоос хамааралтай хүчин зүйл. Бид зарлагаа хиймэлээр тэлээд байгаа нь хэвийн явж байгаа  эдийн засгийн гольдролыг  эвдэж байна. Тиймээс  төсөв, мөнгөний бодлогоо тогтвортой авч явахад 2020 оны төсвийн төсөөлөл энэ шаардлагад нийцэхгүй байна. Хоёр их наяд төгрөгийн алдагдлыг хаах боломжгүй. Нэгдүгээрт, сонгуулийн жил, хоёрдугаарт 2021 оноос их хэмжээний 2.9 тэрбум ам.долларын өрөө төлөх тохиолдолд өмнөх жилийн төсвийн төсөөлөл ийм хариуцлагагүй байж болохгүй. Түүнчлэн сонгууль, сонгуулийн жилийн төсөв гэж олон жил ярьж байна. Үүнээс гадна, гадны байгууллагуудын шинжээчдийн дүгнэлтээр “ Монгол Улс  улс төрийн тодорхойгүй байдал, засаглалын хямрал нь  эдийн засгийнх нь  нь гол хямрал хэмээн тодорхойлж буй нь хамгийн эмгэнэлтэй”. Энэ асуудал сонгуулиас тусдаа шинэ асуудал болж байна. Эх сурвалж:www.polim.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

15 цаг 10 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

22 цаг 49 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

22 цаг 49 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06