Цэргийн тодотголтой ТББ-уудын тухай чуулганаар юу ярив?

2019-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /10.04/ ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг  томилох асуудлыг хэлэлцсэн.  Энэ  үеэр сүүлийн үед мөрдэстнүүд цэргийн нэртэй ТББ байгуулж, нийгэмд өөрсдийгөө таниулах,  улс төрийн тоглолт хийх зэргээр гарч ирж байгааг зарим гишүүд шүүмжилж байв.  Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Монгол Улс нэгдмэл тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Хамгийн их улстөржилтөөс хол байх ёстой цэргийн мөрдэстэй хүмүүс.  Цэргийн нэгдсэн холбооны гишүүнээр нэгдэх эрх байдаг юм уу” гэхэд ЕТГ-ын дарга З.Энхболд "Ерөнхийлөгч ямар нэгэн эвсэл, холбоонд байхгүй. Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу ТББ-ыг байгуулах нь нээлттэй. Цэргээс халагдсан хүмүүс ТББ байгуулж болно” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "О.Баасанхүүгийн яриад байгаа асуудал ноцтой зүйл шүү. Үүнийг төр анхаарах ёстой. Зэвсэгт хүчин гэдэг бол гадаадын түрэмгийллээс эх орноо хамгаалах ийм чиглэлд ажилладаг хүмүүс. Дотоодын асуудал элдэв улс төр цэргийнхэнд хамаагүй.  Генерал хувцас өмсчихөөд фронт гэдгийг байгуулаад явж байгаа нь ноцтой асуудал шүү. Анхаарах асуудал шүү, нэр дэвшигч ээ. Ямар фронт байгуулж, хэнтэй тэмцэлдэх гээд байна. Генерал цолтой хувцас өмсөөд ингэж явж болох уу. Мөрдэс зүүсэн хүн бүхэнд хамаатай асуудал шүү. Өнөөдөр цагдаагийн генерал байж байгаад маргааш нь фронт байгуулаад явах юм уу. Эрүүл биш үзэгдэл” гэлээ.  УИХ-ын гишүүн А.Ундраа "Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах байр суурийг би дэмждэг. Цэрэг, эх оронч үзлийг ард нийтэд суулгахыг мөн дэмжинэ. Гэтэл нөгөө талдаа мөрдэс зүүсэн хүн ТББ-тай нэгдээд "Эх орон дуудахад нэгдэхэд бэлэн байна" гээд явж байх нь зөв юм уу. Та сая иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй гэж хэлснийг мөрдэс зүүсэн хүн ТББ-тай нэгдэхийг  дэмждэг гэж ойлгох уу. Цэргийн алба хаагчид ТББ байгуулаад аймгуудад салбар зөвлөл байгуулан Засаг даргаар тэргүүлэх нь зүйд нийцэхгүй гэж бодож байна гэсэн юм. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

15 цаг 10 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

22 цаг 49 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

22 цаг 49 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06