
Т.САЙХАН
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар ЗХЖШ-ын даргаар бригадын генерал Д.Ганзоригийг томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Д.Ганзориг нь ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын удирдлага, төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд референт, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын орлогч, Бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2014 оноос хойш ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм. Ийнхүү одоо түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга томилох учиртай.
Эх сурвалж:www.polit.mn