МАН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй, ард нийтийн санал асуулга явуулна

2019-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН
 МАН-ын бүлэг /10.03/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.  Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоол,  Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцсэн байна.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ зургадугаар сарын 12-оос Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үндсэндээ гурван сарын хугацаанд хэлэлцэн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Уг шийдвэрт Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан. Бүлгийн хуралдаанаар хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэлээ. Бид социологийн судалгаа хийж үзсэн. Судалгаанд оролцсон арван иргэний ес нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах нь зөв гэсэн байна. Иймд манай бүлгийн олонх ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь хамгийн зөв хувилбар гэж үзлээ.
Дараагийн асуудал нь Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг шинээр томилох, зөвшилцөх санал оруулж ирсэн. ЗХЖШ-ын дарга эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа. Түүний оронд ЗХЖШ-ын даргад Д.Ганзоригийг томилох зөвшилцлийг бүлгийн гишүүд дэмжлээ” гэв.
Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хоригийг хүлээж авбал ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй болно гэсэн үг үү?
-Боломжгүй. Хоригийг хүлээж авахаар хоёр гарц байгаа. Эхний гарч нь гуравдугаар хэлэлцүүлгээр батлах, эсвэл нэмэлт, өөрчлөлтийг зогсоох ийм л гарц байна. Гэтэл МАН 2016 оны сонгуульд орохдоо ч, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусахдаа ч ард нийтээр хэлэлцүүлж батлах нь зөв гэж үзсэн.
-Хоригийг хүлээж авахгүй байснаар улс төрийн эрсдэл үүсэх үү. Цаашид санал авах үйл ажиллагаа хэрхэн үргэлжлэх бол?
-Хоригийг хүлээж авахгүй тохиолдолд УИХ нэг шийдвэр гаргана. Тэр нь санал асуулгыг хэзээ явуулах вэ гэдэг тов гаргах юм. Энэ тогтоолд мөн зардлын асуудлыг шийдвэрлэх ёстой. Хугацааны хувьд бид аравдугаар сарын 30 гэж тогтож байсан. Түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрлөө. Одоо хоёр хувилбар байгаа. Нэг нь энэ жилдээ багтааж санал асуулга явуулах, эсвэл ирэх оны УИХ-ын ээлжит сонгуультай хамтатгах хувилбар байна. Энэ хувилбарууд дээр дахин ярилцах байх.
Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

15 цаг 56 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

23 цаг 35 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

23 цаг 35 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06