Өрх толгойлсон эх төрийн гурван өндөрлөгөөс тусламж хүслээ

2019-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Намуунтамир 28 жил гудамжинд дуулж бүжиглэж, амьдралаа залгуулж байгаа зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эх О.Нарантуяа төрөөс тусламж хүсэн “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэрбээр зах зээлийн эдийн засагт шилжих үед хэлмэгдэж, 1991 онд нөхрөө зуурдаар алдаж, түүний ажиллаж байсан компани нь үүд хаалгаа барьж, ажилгүй болсон аж. Үүнээс хойш 28 жилийн турш гудамжинд дуулж, бүжиглэн амьдралаа залгуулж, ууган охиноо хүнд өвчнөөс нь салгажээ. Иргэн О.Нарантуяа “1991 онд нийгэм маш хүнд байсан ба олон хүүхдүүдийн  амьдрал золиос болж, сургуулиас завсардаж эхэлсэн. Улс эх орныхоо иргэн нь болж төрөөд төрийн хайраас гадуур гарсан. Ялангуяа хагас болон бүтэн өнчин хүүхдүүд яг ингэж хэлмэгдсэн гэж би боддог. Хүүхдүүд минь идэх хоолгүй үед өөр бусадтай нийлж гурилын үйлдвэрээс хаягдлыг нь авч гамбир хийж иддэг байлаа. Том охин маань 2003 онд хүнд өвдөж, хэвтэрт орсон. Бамбайн хурц хордлого нь эцсийн шатанд орсон гэсэн оноштой байсан. Өндөр үнэтэй эм тариа шаардлагатай байсан тул анх Сэлэнгийн долгио чуулганд хандивын тоглолт хийж байж эм тариаг нь авч өгч байлаа. Түүнээс хойш одоог хүртэл ах дүүгээрээ нийлж гудамжинд дуулж бүжиглэж байж охиноо сая нэг хөл дээр нь босголоо.  Би яагаад өнөөдөр  алдарт эх, Монгол Улсын иргэн хүн байж төрийн хайраас гадуур гудамжинд дуулж, наймаачид, архичинд адлагдаж явах ёстой гэж. Төр засаг нь ард түмнээ харж хандмаар байна. Төрийн гурван өндөрлөгөөс дэмжлэг тусламж хүсэж байна” гэлээ Эх сурвалж: www.polit,mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

15 цаг 55 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

23 цаг 34 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

23 цаг 34 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06