Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

2019-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр түүнтэй хамт ардчилсан хувьсгалын төлөө зүтгэж явсан түүний нөхөд болон Ардчилсан намын удирдлагууд, УИХ гишүүд ирсэн байв. 21 жилийн өмнөх энэ өдрөөс хойш түүнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтнүүдийг хайж, ямар нэгэн таамаг дэвшүүлж, цагдаа хүчний байгууллагаас хариу шаардаж, улстөржиж ирсэн билээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Энэ хэргээр 21 жил улс төр хийлээ. Нууц гэдэг асуудлын дор улстөржүүлж, хөшигний ард тоглодгоо болих хэрэгтэй. Хэргийн материалуудыг ард иргэдэд нээлттэй болгох ёстой. С.Зоригийг хөнөөсөн хэргийг үйлдсэн этгээдүүдийг гурван шатны шүүхээр тогтоосон шийдвэр гаргасан. Нэр бүхий улстөрчид улс төр хийж, ашиг хонжоо харсан байдалтай байна. Одоо болтол захиалагч ил болохгүй байна. Ерөнхий сайд, Засгийн газарт Ардчилсан намын даргын хувьд захиалагчийг ард түмэнд зарла гэсэн хүсэлт илгээсэн. Эрүүдэн шүүсэн бичлэг бол кино зураг. Өндөр нягтаршил бүхий камераар бичсэн байсан. Хэзээ ч шоронгийн камер тийм байдаггүй юм. Битгий зохион байгуулалттай улс төрийн жүжиг тавиад бай. Хэргийн захиалагч ил болох гэхээр янз бүрийн тавилттай жүжиг тавьдгаа болимоор байна” гэсэн юм. Мөн С.Зориг агсны ах С.Баяр ирсэн байв. Тэрээр “Энэ аллага үйлдэгдээд 21 жил боллоо. Энэ хугацаанд ар гэрийнхэн бид хэргийг шуурхай шийдвэрлэх талаар хүсэлтээ төр засагт гаргасаар ирсэн. Бид энэ хэргийг захиалагч, зохион байгуулагчид олдохоос нааш санаа амрахгүй. Гомдол тайлагдахгүй. Хэрэг илэрнэ гэж итгэсээр ирсэн. Хэрэг илэрч байж Монголын ард түмний хүндэтгэдэг хүүгийн харамсалтай тавилангийн эцсийн хариуг сонсоно гэж бодож байна” гэсэн юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин    №196 (6163)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

16 цаг 11 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

23 цаг 50 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

23 цаг 50 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06