С.Зоригоос хойш... Ж.Батзандангийн мэдээлэлдээ дурдсан, Ц.Амгаланбаатарт амласан  500 сая төгрөг...?

2019-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
    Ц.ЭРДЭМ 1998 оны аравдугаар сарын 2. Монголын түүхэнд улстөрч С.Зориг харамсалтайгаар амь насаа алдсан хараар тэмдэглэгдсэн өдөр. Энэ урт хугацаа өнгөрөхөд хэрэг илэрсэнгүй, ээлжит сонгууль болгоноор энэ хэргийн илрүүлнэ гэж амлаад мартдаг байдал бараг л жишиг болсон. Харин хамгийн сүүлд Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч байх бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилүүдэд С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлснээ хууль хяналтын байгууллагууд зарлаж, шүүх хурал болж, гурван хүнд ял оноосон. Гэвч нэг талаасаа эрүүдэн шүүлт хэрэглэсэн, нөгөө талаасаа хүн амины хэрэгтэн Ц.Амгаланбаатар гэмгүй хүмүүсийн гүтгэснээ хүлээж, хэргийг илрүүлсэн гэх хүмүүс нь эргээд хэрэгтний ширээнд сууж, шүүх процесс явагдаж байна. Энд яригдаад байгаа нэг л асуудал-нэг тоо анхаарал татаж байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар яг нэг сарын өмнө буюу 2019 оны есдүгээр сарын 2-нд мэдээлэл хийсэн. Энэ мэдээллийнхээ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан эрүүдэн шүүлттэй холбоотой шүүх хурлын талаар хэлэхдээ “...Шүүх хурлын талаар иргэд олон түмэн мэдээлэл авахыг хүсэж байгаа. Ц.Амгаланбаатар 16 настай байхдаа С.Зоригийг хөнөөсөн гэх мэдээлэл өгсөн этгээд Төрийн гурван өндөрлөгт болон УИХ-ын гишүүдэд захидал ирүүлсэн. Захидалд “Эрүүдэн шүүсэн этгээдүүд 500 сая төгрөг надад өгнө, гадаадад гаргаж амьдруулна гэж амласан. Гэтэл надад 500 сая төгрөгөө ч өгөөгүй, гадагшаа ч гаргаагүй. Ахиж би гүтгэж чадахгүй” гэсэн байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бид энэ хэргийг үйлдээгүй, биднийг эрүүдэн шүүсэн гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байна...” гэсэн билээ. Эрхэм хоёр гишүүний энэ талаарх мэдээллийн үеэр яригдсан Ц.Амгаланбаатарын захидал хийгээд тэрхүү захианд бичигдээд байгаа 500 сая төгрөгийг түүнд хэн амласан, яаж өгөх, хаанаас гарч уг мөнгө Ц.Амгаланбаатарт очих ёстой байсан бэ?. УИХ-ын чуулганы 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг батласан. Энэ түр хороог Ж.Батзандан гишүүн даргалж байгаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шалгаж, шүүхээр шийдсэн процесс, сүүлд гарч ирсэн эрүүдэн шүүлт, гэрч гэх Амгаланбаатарын өмнөх мэдүүлгээсээ буцсан захидал гэх мэт мэдээлэлтэй Ж.Батзандан гишүүн илүү ойр, түрүүлж авах мэдэх боломжтой байгаа гэсэн үг. Тиймээс 500 сая төгрөг амласан тухай бичсэн Ц.Амгаланбаатарын захидал байгаа болоод түр хорооны дарга ингэж ярьж байгаа нь тодорхой. Эндээс яагаад 500 сая төгрөг гэдэг тоо гараад ирэв гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Ер нь жил бүрийн аравдугаар сарын 2-ны үеэр хэвлэлүүд хэргийн талаар сөхөж, хууль хяналтын байгууллагынхнаас асууж, шалгаадаг. Хариуд нь “Шалгаж байгаа, шалгаад л байгаа...тун удахгүй” гэх маягийн хариултууд л өгч ирсэн байдаг. Харин 2009 оны аравдугаар сарын 2-ны өмнө ЦЕГ-аас иргэд олон нийтэд хандсан мэдээлэл гаргаж байжээ.. Уг мэдээлэлд “...Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02-р сарын 05-ны өдрийн тогтоолын дагуу С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн талаар үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах болно. Гэмт хэрийн талаар үнэн бодит байдлыг гэрчлэн мэдүүлсэн иргэний аюулгүй байдлыг Цагдаагийн байгууллагаас бүх арга хэлбэрээр хангах бөгөөд шаардлагатай бол түүний гэр бүлийн гишүүдийг нэгэн адил хамгаална. Хэргийн талаар мэдэж байгаа боловч ямар нэгэн шалтгаанаар албан ёсоор гэрчлэхээс татгалзаж буй хүмүүсийн нэр хаягийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу чанд нууцална...” гэсэн өгүүлбэр байна. Энэ мэдээллийг олон нийтэд түгээж байсан нь цахим хуудаснуудаас хайхад гараад ирнэ. Хэргийг илрүүлэхэд онц чухал мэдээлэл өгсөн хүнд ийм шагнал өгнө гэж цагдаагийн байгууллага амлаж байсан нь 2016 оны 12 дугаар сард Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хүлээхэд болон тэднийг шүүхээр ял оноосны дараа хэрэгжсэн, эсэхийг хууль хяналтын байгууллага нягтлан шалгахад илүүдэхгүй буй заа.   Эх сурвалж: www.polit.mn 
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12