Нарендра Моди манай улсад айлчилна

2019-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 08-нд манай улсад айлчилна. Энэ үеэр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн явцтай танилцах юм байна. Нарендра Моди өмнө нь 2015 онд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан билээ. Шри Нарендра Моди нь Энэтхэгийн Гужарат мужийн хойд нутагт байх Мехсана дүүрэгт 1950 оны есдүгээр сард мэндэлжээ. Тэрээр олон жилийн турш Пакистантай хил залгадаг Гужарат мужийг удирдаж ядуу бүс нутгаас эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй муж болгон хувиргасан юм. Тиймдээ ч энэ нэр хүндээрээ 2014 онд болсон  Энэтхэгийн парламентын сонгуульд Бхаратия Жаната намаа удирдан оролцож түүхэн ялалт байгуулсан байна. Сөрөг хүчин байсан түүний нам Энэтхэгийн парламентад 282 суудал авснаар олонхи болж, улмаар тус улсын Ерөнхийлөгч Нарендра Модиг Засгийн газрын тэргүүнээр томилон танхимаа бүрдүүлэхийг албан ёсоор хүссэн байдаг. Түүний дараа буюу 2019 онд мөн л түүний нам ялалт байгуулж,  Нарендра Моди хоёр дахь удаагаа Энэтхэгийн Ерөнхий сайдын албыг хашиж, хоёр дахь удаагаа манай улсад айлчлах гэж байна. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

16 цаг 12 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

23 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

23 цаг 51 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06