Х.Ахмет-Али:Газар тариалангийн бүс нутгуудаар цочир хүйтэрнэ

2019-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот болон ихэнх аймгуудын нутгаар хүйтэрч цасаар шуурах төлөвтэй байна. Иймээс аравдугаар сарын цаг уурын урьдчилсан төлөв ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Х.Ахмет-Алитай ярилцлаа. -Энэ аравдугаар сард байдал ямар байх төлөвтэй байна? -Аравдугаар сарын уур амьсгалын ерөнхий төлөв нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгуудаар -2-10 градусын хүйтэн, Алтайн нуруу болон Говийн нутгаар 4-9 градусын дулаан, бусад нутгаар 1-4 градусын дулаантай байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд уур амьсгалын дунджаар мөн л Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон,Сэлэнгийн ай сав орчмоор 9-15 мм, Их нуруудын хотгор, Говийн бүс нутгаар 3-6 мм хур тунадастай байна. Харин Увс, Баян-Өлгий, Завханы бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Аравдугаар сарын 20-ноосбаруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, сарын сүүлчээр нутгийн зарим газраар цас орох төлөвтэй. Салхи эхний арав хоногийн эхээр болон сарын дунд үе, сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Харин говийн аймгуудаар энэ сард Дундговь, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дундажтай адил, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй.Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар хур тунадас нойтон цас орно. -Энэ сарын эхний арав хоногт хур тунадас орж хүйтэрнэ гэсэн үг үү? Энэ сарын нэгдүгээр арав хоногт нутгийн ихэнх хэсгээр хур тунадас буюу нойтон цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн, болон сүүлээр нутгийн зарим газраар цас орно. Агаарын температурын хувьд аравдугаар сар ерөнхийдөө хүйтэрнэ. Уулархаг нутаг болон, томоохон голын ай сав орчим 6-11 градусын хүйтэн байна. Сарын сүүлээр буюу 20-ноос хойш зузаан цасан бүрхүүл тогтдог боловч энэ нь жил болголн харилцан адилгүй байдаг. Зарим жилүүдэд цасгүй байдаг мөртлөө зарим жилүүдэд цас ихтэй байдаг. Эхлээд бороо орох бөгөөд улмаар нойтон цас орно. Хүчтэй салхи гарч шуурах төлөвтэй учраас цасан шуурга болж өөрчлөгдөнө гэдгийг тээвэрчид, зорчигчдодоо анхааруулж хэлмээр байна.Төв аймгийн нутгийн өмнөд хэсэг, Дундговь аймгийн хойд хэсэг, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нилээн хүчтэй салхи болон шороон шуурга болох төлөвтэй байгаа. -Газар тариалангийн бүс нутгаар цаг агаар ямар байх вэ? Аравдугаар сарын 2-3-нд газар тариалангийн бүс нутгуудаар бороо, нойтон цас орж болзошгүй. 3-4-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгуудаар цочир хүйтрэх төлөвтэй байгаа. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0-ээс бага болж хүйтрэхийг цочир хүйтрэл гэдэг. -Олон жилийн дундажтай харьцуулахад уур амьсгал ямар байх вэ? -Энэ сар олон жилийн дундажтай харьцуулахад ерөнхийдөө хүйтэрнэ. Сүүлийн жилүүдэд мөн үед харьцангуй бага хур тунадас орсон. Уур амьсгалын дунджаар сарын сүүлчээр 1-6 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч цас их орсон жил уулархаг нутгаар 3-13 см-т хүрдэг. Харин говийн аймгуудын нутгаар цасан бүрхүүл түр зуур тогтоод арилдаг.Салхины хурд олон жилийн дунджийн мөн үед 16 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр Ховд, Өмнөговийн нутгаар 5-10, бусад нутгаар 1-6 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд Өмнөговь, Дорноговийн нутгаар 20-24м/с, Баян-Өлгий, Говь-Алтайн нутгаар 34-40м/с, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 28-34м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байсан. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

16 цаг 13 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

23 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

23 цаг 52 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06