Мэргэжлийн боловсролын багш нар чуулж байна

2019-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Д.АРИУН  98 жилийн түүхтэй Монголын мэргэжлийн болорвсрол сургалтын салбарын багш нар анх удаа улсын зөвлөгөөнөө хийх гэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар энэ сарын 3-нд Төрийн ордонд зохион байгуулах зөвлөгөөнд тус салбарын 2500 шахам багшийн төлөөлөл 800 хүн оролцоно. Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт өнөөдөр төрийн болон төрийн бус өмчийн 84 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж үйл ажиллагаа явуулж, 38.5 мянган залуус 200 гаруй мэргэжлээр сурч байна. Эдгээр залууст мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх хүндтэй үүргийг 2469 багш сурган хүмүүжүүлэгч гүйцэтгэж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар шинэ хичээлийн жилийн зорилтоо “Мэргэжлийн боловсрол сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоог төлөвшүүлэх, багшаа чадваржуулах, дадлагын сургалтын чанарыг ахиулах, түншлэлийг шинэ шатанд гаргах замаар сургалтын чанар, суралцагч, төгсөгчийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх” хэмээн тодорхойлсон. Монголын мэргэжлийн боловсрол сургалтын салбарын түүхээс... Өнөөдрөөс яг 98 жилийн өмнө буюу 1921 оны 12 дугаар сарын 20-нд Ардын Засгийн газрын тогтоолоор Телефон, цахилгаан мэдээний албан хаагч бэлтгэх сургууль байгуулагдсан цагаас Монголын мэргэжлийн боловсролын салбарын түүх эхэлдэг. Анхны сургууль үүдээ нээснээс хойш ердөө 17 жилийн дотор зургаан сургууль шил шилээ даран байгуулагдсан юм. Энэ үед дотооддоо багшлах боловсон хүчин байгаагүй тул ЗХУ-ын мэргэжилтнүүдийг дагалдуулан сургаж, улмаар амжилттай суралцсан хүмүүс нь дараагийн үедээ заадаг тогтолцоогоор мэргэжлийн боловсролын салбар багш нараа бэтгэж эхэлсэн байдаг. 1948 оноос эхэлсэн анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд бүхий л салбарт 12 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн бол энэ тоо 1962 он гэхэд 50 мянгад хүрч, тэр хэрээр багш нарын тоо ч нэмэгдсэн. 1963 онд “Сургууль, амьдралын холбоог бэхжүүлж, ардын боловсролын системийг цаашид хөгжүүлэх тухай” анхны хууль батлагдаж, уг хуульд үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр холбооны чиглэлээр техник мэргэжлийн болон тусгай мэргэжлийн  сургуулиудад бүрэн бус, бүрэн дунд боловсролтой залуусыг элсүүлэн сургах Техник мэргэжлийн сургуулийн дүрмийг Сайд нарын Зөвлөл батлах, суралцагчдад цалин олгох тухай тусгасан байдаг юм. Энэ үеэс 1976 он хүртэлх цаг хугацаагмэргэжлийн боловсролын салбарын алтан үе гэдэг бөгөөд энэ хугацаанд техник мэргэжлийн олон сургууль байгуулагдан, төвлөрсөн нэг удирдлага бүхий тогтолцоо үүсч, улсын төсвөөс техник мэргэжлийн сургуулиудыг санхүүжүүлэх болсон нь сургалтын бааз суурийг бэхжүүлэх, арга зүйг сайжруулах, төгсөгчдийн чанарыг нэмэгдүүлэхэд бодитой түлхэц болсон гэж үздэг. Харамсалтай нь 1980-аад оны сүүлээр техник мэргэжлийн 46 сургууль, 40 гаруй мянган суралцагчтай байсан тус салбар 1990 оны дунд үе гэхэд 17 сургууль 11 мянга хүрэхгүй суралцагчтай үлдэж материаллаг бааз нь алдагдан багш, ажиллагсад нь ажилгүйдлийн эгнээнд шилжсэн юм. УИХ-аас 1995 оны зургадугаар сарын 13-нд Боловсролын тухай хууль батлагдаж техник мэргэжлийн сургалтыг бага, дунд боловсролын тогтолцоонд оруулснаас шалтгаалан мэргэжлийн боловсролын хөгжил зогсонги байдалд оржээ. 2002 онд “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” анхны бие даасан хуультай болж, техник мэргэжлийн боловсрол, сургалтыг зах зээлтэй уялдуулан хөгжүүлэх үндсийг тавьснаас хойш долоон жилийн дотор энэ салбар танигдахын аргагүй өөрчлөгдөж, гаднын донор байгууллагууд мэргэжлийн боловсролын салбарт хөрөнгө оруулж эхэлсэн байдаг. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн 84 сургалтын байгууллагын 38 нь төрийн өмчийн, 11 нь төрийн өмчийн их, дээд сургуулийн дэргэд, 33 нь төрийн бус өмчийнх бөгөөд жилдээ 20 гаруй мянган залуус төгсөн төгсөгчдийн 60 гаруй хувь нь ажлын байранд шууд очиж байна. Засгийн газраас мэргэжлйин боловсрол сургалтын салбарын хөгжилд онцгой анхаарч чадварлаг багшийг хөгжүүлэх, тэдний нийгмийн хамгааллын баталгааг хангах, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн сургалтын материаллаг баазыг сайжруулах, хүүхэд залуусын сонголтыг мэргэжлийн боловсрол сургалтын салбарт татахын тулд тэдний хүсэл сонирхолд нийцсэн сургалтын орчинг бүрдүүлэх, сурах идэвхийг хөхиүлэн дэмжих, ур чадварыг нэмэгдүүлэх Чадамжийн төвүүдийг байгуулж, хувийн хэвшлийн оролцоог дэмжих гээд стратегийн олон бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна.  Тухайлбал, багш нарын цалин хөлс, урамшууллыг шат дараатайгаар нэмэгдүүлж, “Нэг баг нэг компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж сургалт явуулах нөхцөл бололцоогоор хангахаас гадна суралцагчдад 2019 оноос сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгож эхэлсэн. Тэтгэмжийн хэмжээг 2020 онд хоёр дахин нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд суулгаад байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn 
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12