Т.Ням-Очир: Сургуулийг нүүлгэх санал гарсан ч талууд хүлээн зөвшөөрөхгүй байна

2019-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Олон улсын Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Монгол тэмүүлэл” болон Нийслэлийн 133 дугаар сургууль нэг байранд хамт хичээллэж байгаа билээ. Гэвч 133 дугаар сургуулийн ачаалал хэт ихэссэнээс маргаан дэгдээд байгаа. Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд БСШУСЯ-наас аль нэг сургуулийг нь түр хугацаанд нүүлгэх санал гаргасан ч зөвшилцөлд хүрээгүй байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд ашиглалтад орсон “Монгол тэмүүлэл” сургуулийн нэг, хоёрдугаар давхарт 133 дугаар сургуулийн таван бүлэг түр байршдаг бөгөөд 133 дугаар сургуулийн барилгыг шинээр барьж байгаа юм. 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн багтаамжтай байрыг барих 6.6 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгаж, мөн оны наймдугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар 7500 ам.метр газрыг “Олимп” хотхоны арын талбайд олгожээ. Гэвч тус хотхоныг барьсан “Ика” компанийнхан манай эзэмшлийн газар гэж шүүхэд гомдол гаргаснаар газрын асуудал гацаанд орж, төсөв нь батлагдсан ч газрын маргаан ийнхүү цаг алдахад хүргэжээ. Төслийн гүйцэтгэгчээр “Неман” констракшн компани ажиллаж байгаа бөгөөд барилгын ажил эхлээд гурван сар болж байгаа бөгөөд 2020 оны аравдугаар сар гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “2017 онд 133 дугаар сургуулийн барилга баригдтал нэг жилийн хугацаанд тус сургуулийн 400 сурагчийг суралцуулж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу “Монгол тэмүүлэл” сургуулийн нэг, хоёрдугаар давхарт хичээллүүлж эхэлсэн. Гэвч газрын маргаан шүүхийн шатанд явсаар өдийг хүрэхэд сурагчийн тоо нь 1500 орчим болоод байна. Үүнийг шийдэхийн тулд ачааллыг тэнцвэржүүлэх, хамран сургах тойргийг шинэчлэн тогтоох эрх нь Нийслэлийн Боловсролын газарт байгаа. Манай яамнаас аль нэг сургуулийг нүүлгэх санал гарган, түрээсийн байр судалж байгаа ч талууд хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс цаашид ямар боломж байж болох талаар холбогдох газруудтай хамтран ажиллана” гэлээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

16 цаг 14 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

23 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

23 цаг 53 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06