Нэгдмэл байдлын төлөө тэмцэхийг уриаллаа

2019-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.Оюунболд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан баярын ажиллагаа ерөнхийлөгч Ши Жинпин эгнэн жагссан цэргүүдтэй мэндчилснээр Бээжинд эхэллээ. Тэрээр үүний дараа Тянь Ан Мэний талбайд тавьсан илтгэлдээ “Ямар ч орон БНХАУ-ын хөгжил цэцэглэлтэд саад учруулж чадахгүй” болохыг мэдэгдсэн байна. Мөн энхтайвны замаар цаашид хөгжихөөс гадна улс төрийн нээлттэй бодлогоо баримтална гэдгээ онцоллоо. Түүнээс гадна БНХАУ-ын зэвсэгт хүчин болон цагдаагийнхан тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах болно гэв. Ши Жинпин “Бид нэг хувь заяатай нийгмийг хамтран байгуулахын төлөө бусад оронтой үргэлжлүүлэн ажиллана” гэдгээ илэрхийлсэн байна. Нийт 15 мянган цэрэг, 160 гаруй нисэх онгоц, 580 байлдааны техник, танк оролцсон баярын жагсаалын үеэр шинэ зэвсэг тив алгасагч баллистик пуужин “Донг Фенг 41” болон бусад шинэ зэвсэг, төхөөрөмжийг танилцуулсан гэж “Спутник” агентлагийн сэтгүүлч мэдээлжээ. 70 жилийн ойн баярт зориулсан ёслолын хүрээнд Ши Жинпин “Бээжин тогтвортой байдал, Хонгконгод нэг улс, хоёр систем гэсэн зарчмаа баримтлахаар шийдвэрлэсэн болохыг” зарлажээ. Хонгконг, Макаод тогтвортой байдлаа хадгалах, Тайваньтай тогтоосон харилцаагаа хөгжүүлэх ёстой гэв. Түүнчлэн ард түмнээ нэгдмэл байдлаа хадгалах, БНХАУ-ыг дахин нэгтгэхийн төлөө тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалсан байна. Үүний хариуд Тайванийн Засгийн газар Хятадын Коммунист намаар удирдуулсан БНХАУ-ын дэглэмийг шүүмжлээд, цэрэг зэвсгийн хүчээр газар нутгаа өргөтгөсөндөө уучлал гуйхыг эрмэлздэг бусад орны энхтайванд аюул учруулсан орон гэж мэдэгджээ. Харин БНХАУ Тайванийг хяналтадаа байлгахын тулд хүч хэрэглэхийг хэзээ ч эсэргүүцэж байгаагүй гэв. Тайванийн засаг захиргаанаас ерөнхийлөгч Ши Жинпинийн хийсэн мэдэгдлийн хариуд “Тайвань хэзээ ч нэг улс, хоёр систем гэсэн бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна. 70 жил БНХАУ-ын төрийн эрхийг барьж байгаа Коммунист нам бусад орныг захирахын төлөө ардчиллын үнэт зүйл, эрх чөлөө, хүний эрхийг зөрчсөнөөр Хятадын хөгжилд саад учруулж байгааг онцолжээ. Мөн ёслолын ажиллагаанд Хонгконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам оролцжээ. Гэвч БНХАУ-ын захиргааны тусгай бүсэд Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал болон жагсагчид, аюулгүй албаныхантай хийж байгаа мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпинд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэндийг хүргэсэн байна. Мөн энэ хугацаанд эдийн засаг, нийгэм, технологи, шинжлэх ухааны салбарт гаргасан амжилт болон дэлхий дахинд тулгараад байгаа чухал асуудлыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлсэн гэж Кремлиэс мэдээлжээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

16 цаг 15 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

23 цаг 54 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

23 цаг 54 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06