Д.Цахилгаан: Шинэ Хятадыг шинээр харах хэрэгтэй

2019-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Монгол Улс,  БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд  тохиож байна. Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаантай ярилцлаа. -Та 1994-2001 онд Монгол Улсаас БНХАУ-д хамгийн олон жил Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан. Хоёр улсын 70 жилийн өмнөх дипломат харилцаа эхэлсэн түүхийг ярьж өгөөч? -БНХАУ-ын 70 жилийн ойн баяр тохиож байна. Хятадын Гадаад харилцааны яамны урилгаар Хятадад зочлоод уржигдар ирлээ. Энэ улсын хөгжиж буй олон сайхан газраар яваад сэтгэгдэл өндөр ирсэн. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 70 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ 70 жилд манай хоёр улс өөр өөрсдийн замаар харилцаж ирсэн түүхэн түүхэн замналтай. Хоёр улсын Засгийн газар Элчин сайдын яамаа байгуулж, анхны элчин сайд нараа томилж, 1949 оны аравдугаар сарын 16-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Улмаар төр засгийн өндөр хэмжээний айлчлалууд болж, худалдаа наймааны гэрээ хэлэлцээрүүд байгуулагдаж эхэлсэн. 1950-аад оны үед хоёр орны харилцаа маш эрчимтэй сайжирсан. Эдийн засгийн гэрээ 1952 онд байгуулагдаад түүний дагуу одоо ч манай хотод өнгө нэмж байгаа маш олон барилга байшингууд баригдсан. Тухайлбал, Энхтайвны гүүр, Их дэлгүүр, Цэнгэлдэх хүрээлэн гэх мэт олон барилга одоо ч ашиглагдсаар байгаа. 1958, 1960 онд эдийн засгийн гэрээгээ хоёр жилийн хугацаатай сунгаад, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлүүдийг олгож байсан юм. Эрчимтэй эхэлсэн энэ харилцаа тийм ч шулуун дардан байгаагүй. Сургамжтай 20 гаруй жилийг бид өнгөрөөсөн байдаг. -Сургамжтай 20 гаруй жил гэдгийг та тодруулж ярихгүй юу? -Хоёр улс дипломат харилцаагаа таслаагүй ч бодит харилцаа бараг үгүй болсон энэ он жилүүд нь хэд хэдэн учир шалтгаантай. Нэгдүгээрт, олон улсын харилцааны эгзэгтэй үе буюу хуучин нэрээр ЗХУ, Хятад улс хоёрын харилцаа муудсан үе байлаа. ЗХУ-ыг эдийн засаг, улс төр гээд бүх салбарт түшч байсан манай улсын хувьд аяндаа Хятад улсаас хөндийрөхөөс аргагүй болсон. Дээр хэлсэнчлэн дипломат харилцаагаа таслаагүй ч худалдаа харилцаа, зам тээвэр, соёл урлаг, хүмүүнлэг гээд бүх салбарт харилцахаа больсон юм. Жишээ хэлэхэд Вьетнам руу явахад хүртэл Москвагаар дайрдаг байлаа. Хятад улс руу төмөр зам, агаарын тээвэр аль нь ч хийгдэхээ больсон байсан. Нөгөө талаар БНХАУ-ын өөрийн дотоодын тогтворгүй байдал ч нөлөөлсөн. ЗХУ-ын цэрэг манай хил дээр байрших хүртлээ муудсан цаг үе бий. Гэлээ ч гэсэн бид дипломат харилцаагаа таслаагүй. Элчин сайдын яамаа хадгалж үлдэж чадсан. Бид хоёр хөрштэйгээ ямар ч цаг үед мөнхийн хөршийн найрсаг харилцаагаа хэвээр хадгалах ёстойг сануулсан он жилүүд байсан учир би үүнийг сургамж гэж нэрлээд байгаа юм. -Хоёр улсын харилцаа хэдэн онд сэргэж эхэлсэн бэ? -Улмаар 1980-аад оноос харилцаагаа төвшитгөх алхмуудыг хоёр талаасаа эрчимтэй хийсэн. 1988 он гэхэд дипломат харилцаа идэвхжиж, харилцан ажилласан. 1990-ээд онд Хятадын ерөнхийлөгч манайд айлчлаад, манай тэргүүнүүд ч Хятадад айлчлаад 1994 онд харилцааны шинэ үе эхэлсэн юм. Шинэ үе гэдэг нь 1994 онд Хятадын ерөнхийлөгч Монгол улсад айлчлал хийхдээ найрсаг харилцааны тулгуур болсон гэрээ байгуулсан. Одоо ч тэрхүү гэрээнээс салбарласан гэрээнүүд зөндөө хийгдэж байгаа юм. Би яг тэр гэрээг хэрэгжүүлэх ажилд томилогдсон анхны элчин сайд гэдэгтээ баярлаж явдаг юм. Соёл, хүмүүнлэг, урлаг, спорт, боловсрол гээд бүх салбарт чиглэсэн байсан. Сая Хятадад зочлоод ирэхэд Бээжинд манай улсаас 11 мянган оюутан суралцаж байна. Энэ бол бахархууштай зүйл. 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-д айлчилж, 1999 онд БНХАУ-ын ерөнхийлөгч манайд айлчилж, энэ хоёр хүний айлчлалаар хоёр улсын харилцаагаа XXI зууны хэмжээнд хүргэхээр хөгжүүлье гэсэн улс төрийн мэдэгдэл хийж байсан. Шинэ зууны эхэн үеэс хоёр орны харилцаа улам өргөжөөд найрсаг харилцаа гэгдэж байсан нь сайн хөршийн найрсаг харилцаа болсон. Стратегийн түншлэл нь хоёр орны хооронд байж болох хамгийн дээд хэмжээнд хүрсэн. -Манай улс нийт бараа бүтээгдэхүүнийхээ 70-80 хувийг урд хөршөөс авч байна. Уул уурхай, эдийн засгийн салбарт хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн буюу 70 жилийн дараах БНХАУ болон Монголын харилцааг ямар төвшинд байна гэж та харж байна вэ? -Хамгийн гол нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрнэ гэдэг нь тал тал тийшээгээ өргөжин, чанаржих ёстой байдаг. Чухамдаа чанаржуулахад аль аль талдаа хийх зүйл бас зөндөө байна. Харилцаа гэдэг нь аль аль талын ашиг сонирхол дээр тулгуурладаг учраас дээрх салбаруудад түлхүү хөгжсөн гэж хэлж болно. Хятадын дипломатуудын хэлэх дуртай үг нь “Хамтаараа хөгжье” гэсэн уриатай. Энэ нь их зөв юм л даа. Хятад улсын хөгжлийн төвшин, нэр хүнд, олон улсын бодлогод нөлөөлж буй нь хүртэл манайд ашигтай. Бид үүнтэй зэрэгцэж урагшлах хэрэгтэй. Бид хоёр их гүрний дунд байгаа учир эрчимтэй хөгжиж байна гэж хэлж болно. Гурав дахь хөрш гэж нэрлэгдэж болохоор улсуудын бидэнд хандаж байгаа хандлага сайнаар эргэж байгаа. Миний хувьд Хятад, Монголын харилцааг өөдрөгөөр харж байна. Яагаад гэвэл төр засгийн ойлголцол, итгэлцэл өндөр төвшинд хүрсэн гэж бодож байна. Ойлголцол итгэлцэл өндөр төвшинд хүрнэ гэдэг нь хамтын ажиллагааны аль ч салбарт шинэ шинэ боломжуудыг нээж өгч байгаа хэрэг юм. -Төрийн өндөр төвшний гэрээ хэлэлцээр, санамж бичиг байгуулаад өндөр төвшинд явж байна хэмээн та хэллээ. Гэхдээ монголчууд хятад хүмүүс гэхээр харилцааны хувьд өөр хандлага гаргах гээд байдаг нь хэвээрээ байгаа. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ? -Би Хятадад найм гаруй жил байхдаа маш олон мужуудаар нь явж үзсэн. Найман жилийн өмнөх болон одоогийн мужийн иргэдийн ойлголт их өөр болсон байна. Биднийг их сайн хөрш гэж үнэлж, үзэж байна. Энэ нь их том ахиц юм л даа. Хуучин мужийн хүмүүс гэдэг чинь хөдөөний хүмүүс шүү дээ. Монгол Улсыг огт мэддэггүй байлаа. Одоо бол хүмүүс нь хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар, улс төрийн тогтолцоо, системийг маань сонирхож эхэлсэн нь чухал байгаа юм. Хятадад валютын ханш харьцангуй тогтвортой байгаа нь манайд их нөмөртэй асуудал юм л даа. АНУ, БНХАУ гэсэн хоёр улсын хооронд эдийн засгийн дайн болж байна. Дэлхийн хоёр том гүрэн хэдэн зуун тэрбумаар яригдах барааны эргэлтэн дээр хязгаар тогтоож, татвар нэмэх бодлого явуулж байгаагаас хамаарч юанийн ханш хэлбэлзэх вий гэж би бас боддог юм. Гэхдээ манайхан Хятадыг их буруугаар ойлгож, боддог. Шинэ хятадыг шинээр нээж харах хэрэгтэй, шинэ бололцоог нь харах хэрэгтэй, эдийн засгийнхаа бололцоог өөрсдөө нээж өгч, хамтарч ажиллах шаардлагатай байна. Хоёр том гүрний дунд байдаг ч бусад орнуудтай харилцаж байгаа харилцаатайгаа уялдуулан бодох хэрэгтэй. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

16 цаг 44 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

20 цаг 41 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

20 цаг 41 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

20 цаг 41 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Уржигдар 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Уржигдар 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Уржигдар 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Уржигдар 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Уржигдар 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Уржигдар 13 цаг 19 мин