С.Чинзориг: Тэтгэвэр барьцаалсан урт хугацаатай зээлийг хүүг 18-аас 15.6 хувь болгож буурууллаа

2019-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ахмадуудтай холбоотой нийгмийн асуудлуудын дунд тэтгэврийн зээл тэдэнд ихээхэн дарамт болж байгаа талаар байнга яригддаг. Олон улсын ахмадын өдөр буюу аравдугаар сарын нэгний өмнө Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэтгэврийн зээлтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авч байгаа талаарх мэдээллийн өөрийн сошиал хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг бичихдээ, -Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж байгаа. Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд зургаан сарын хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 15.0 хувь байсныг зээлийн хугацааг нэг жил, хүүг 12.0 хувь болгон 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн нэг жилийн хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон дахин бууруулсан билээ. Харин 24 сараас дээш хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 18 хувь байгааг бууруулах хүсэлтийг ахмадууд байнга тавьдаг. Иргэдээс ирсэн хүсэлтийг харгалзан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам арилжааны банкуудтай урт хугацаанд хамтран ажилласны үр дүнд маргааш буюу аравдугаар сарын 1-нээс эхлэн 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 15.6 хувь болгон бууруулж, хугацааг 24 сар болгов. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай санал нэгдсэн. Харин 12 сар хүртэлх хугацаатай зээлийн тухайд 10 хувийн хүүтэйгээр олгох ажлыг үргэлжлүүлнэ. Мөн ахмад настны нийгмийн баталгааг хангаж, амьжиргааны тогтмол орлоготой байлгах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн дээд хугацааг 24 сар болгосноос гадна тэтгэврийн 70 хувийг зээл болон хүүнд төлж, 30 хувийг өөрт нь тэтгэврээр олгож байхаар шийдвэрлэсэн. Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулснаар өнгөрсөн хугацаанд нийт 284 761 тэтгэвэр авагч 280.1 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэйгээр авч, 6.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн ба ийнхүү зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулснаар илүү эерэг үр дүн гарна гэсэн хүлээлт байгаа юм гэсэн байна. Эх сурвалж: www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

16 цаг 14 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

23 цаг 54 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

23 цаг 54 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06