Путин, Трамп нарын хэлэлцээрийг нийтэд ил болгох боломжийг талаарх Кремлийн байр суурь

2019-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ ОХУ болон АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нарын хооронд болсон ярианы дэлгэрэнгүй тэмдэглэлийг нийтэд ил болгох боломжийн талаар есдүгээр сарын 30-ны даваа гаригт  Кремльд тайлбар хийсэн байна. Оросын лидерийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд тайлбарласнаар энэ бол “зөвхөн талуудын харилцан зөвшөөрлийн дагуу боломжтой”  гэсэн байна. Гэхдээ ингэж нийтэд ил болгох явдал түүний хэлснээр дипломат практикт байдаггүй. "Тийм учраас хэрвээ америкчууд ямар нэг дохио өгвөл бид авч хэлэлцэнэ”хэмээн хэвлэлийн нарийн бичгийн дарга нэмж хэлэв. Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Трампын утсаар ярьсан бичлэгийг АНУ-д нийтэд ил болгох талаар ярихдаа Песков энэ бол Америкийн дотоод асуудал хэмээн онцлов. Орос улс энэ үйл явцад хөндлөнгөөс оролцдоггүй, оролцох эрх ч байхгүй хэмээн Кремлийн төлөөлөгч нэмж өгүүлэв.   Вашингтон дахь дахь дуулиан   Долоодугаар сард Зеленскийтэй ярилцах үеэр Трамп Киевт үзүүлэх тусламжийн хариуд АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байдены хүү Хантер Байдены үйл ажиллагааг мөрдөн шалгах хүсэлт тавьсан тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өмнө нь гарсан. АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх өрсөлдөөнд том Байден тэргүүлж байгаа бөгөөд сонгуульд Трампын өрсөлдөгч болж мэдэх юм. Трамп, Зеленский нарын яриа ардчилагчдын зүгээс импичмент эхлүүлэх шалтаг болсон. Дараа нь Цагаан ордон ярианы дэлгэрэнгүй бичлэгийг нийтэлсэн. Америкийн ерөнхийлөгч бага Байдены хэргийг мөрдөн шалгах ажлыг сэргээхийг үнэхээр уриалсан боловч ярианы үеэр Трамп энэ тухай хүсэхдээ Киевт үзүүлэх тусламжийн баталгааны хариу болгох тухай зүйл байхгүй ажээ. Тухайн үед том Байден дэд ерөнхийлөгч байж, Киевтэй харилцах асуудлыг эрхэлж байсан бөгөөд түүний хүүг Burisma Holdings хэмээх хийн томоохон хувийн компанийн удирдлагад оруулсан байжээ. 2014 оны хавраас 2015 оны намар хүртэлх банкны баримтаар Хантерын Rosemont Seneca Partners LLC хэмээх америкийн пүүсийн дансанд Burisma-гийн данснаас сар бүр 166 мянган доллар шилжүүлсэн байна. Украины ерөнхий прокурор Виктор Шокин 2016 онд тусгай мөрдлөг явуулж эхэлмэгц түүнийг ажлаас нь халсан байна. Халуулах шийдвэрийн төлөө том Байден зүтгэл гаргасан. Хожим нь тэрээр ийм шийдвэр гаргуулж чадсанаа нийтэд ярьж байжээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

16 цаг 14 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

23 цаг 54 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

23 цаг 54 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06