Хүүхдүүд тохилог орчинд хүмүүжиж байна

2019-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Хичээл эхэлж хэдийнэ намар болжээ. Шинэхэн сурагчдын хувьд хичээлдээ жигдрээд буй энэ үед Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгээс бэлтгэсэн өдрийн сурвалжлага хүргэж байна. Тус цэцэрлэг нь 14 бүлэгтэй. Нэг ангид 55-60 хүүхэд сурдаг. Тэднийг өглөө ирэхэд цэцэрлэгийн эмч эрүүл мэндийн байдлыг нь шалгана. Хэрэв ямар нэгэн зовиур байвал тухайн хүүхдийг хичээлд оруулдаггүй ажээ. Бэлтгэл Г бүлэгт ороход хүүхдүүд зураг зурж байсан ч бидэнтэй мэндлээд хичээлээ цааш үргэлжлүүллээ. Тэдний хувьд хэдийнэ төлөвшин сургуулийн сурагч болоход бэлтгэгджээ. Харин дараагийнх нь гурван настнуудын анги байсан бөгөөд биднийг нулимстай угтсан юм. Хараахан төлөвшиж амжаагүй учраас эвлүүлдэг болон модон тоглоомоор тоглож байлаа. Тус цэцэрлэг нь өдгөө 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй. Энэ хугацаанд халуун усны магистраль шугам, цэвэр бохир усны хоолойд засвар, шинэчлэлт огт хийгээгүй юм байна. Хүчтэй даралттай ус ирэхэд шугам цоорох эрсдэл бий болжээ. Тэгвэл энэ жил Японы “Өвсний үндэс” төслийн хүрээнд 192 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар засвар шинэчлэлтийн ажлыг хийсэн талаар бэлтгэл Г бүлгийн багш С.Отгонцэцэг “Энэ жил манай хүүхдүүд таатай орчинд хичээллэх бүрэн боломжтой болсон. Өнгөрсөн жилүүдэд хүүхдийн угаалгын өрөөний хувьд асуудалтай байсан. Хуучин 380 хүүхдийн зориулалтаар баригдсан Орос барилга. Тиймээс угаалгын, бие засах өрөө гэсэн хоёр тасалгаатай байлаа. Мөн олон жилийн эдэлгээний улмаас муудсан байсан. Бохир үнэртдэг, үзэгдэх орчин муу, ус тасалдах болон хүүхдэд зориулсан тосгуур, суултуур хүндрэлтэй байсан. Засвар хийснээр энэ асуудлыг шийдсэн. Мөн угаалгын болон бие засах өрөөг нийлүүлснээр илүү тав тухтай болсон” гэв. Тус цэцэрлэгийн 14 бүлгийн угаалтуурын болон багш нарын бие засах өрөөг тус төслөөр тохижуулсан нь энэ ажээ. Хүүхэд бүрийн нэрийг хадсан шүүгээ байх бөгөөд түүнд гар нүүрийн алчуур, оо сойзыг байршуулсан нь үнэхээр цэвэрхэн харагдаж байсан юм. Гурван настай хүүхдүүдийн хувьд суултуур дээр суухаар хөл дор нь заавал юм тавих шаардлагатай байдаг байсан бол одоо зориулалтын суултуур тавьснаар энэ асуудал үгүй болсон байна. Бэлтгэл Г бүлгийн сурагч Б.Намуун “Өдөрт дөрвөн удаа гараа угаадаг. Өмнөх угаалгын өрөө муухай үнэртэй байсан. Одоо харин гоё болсон” гэж байсан юм. Мөн энэ жил шинээр элссэн хоёр настнууд живхнээсээ салаагүй, хөтөвч дээр суудаг байсан. Цэцэрлэгтээ хоёр долоо хоног яваад одоо бүгд боловсон ариун цэврийн байгууламж дээрээ сууж сурлаа. Өөрөөр хэлбэл, живх, хөтөвчний хэрэглээ байхгүй болсон. Ийм тохилог орчинд тэд биеэ дааж, хөгжиж чадаж буйд багш нарын хувьд урамтай, сайхан байна” гэсэн юм. Эх сурвалж www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12