Багаар ажиллах, бусдын эвийг олоход суралцаарай

2019-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН “Ширээний ном” булангийн энэ удаагийн зочноор Монголын урчуудын эвлэлийн дотоод үйл ажиллагаа зохион байгуулагч, Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Б.Сарангоог урьсан юм. Тэрээр энэ удаа зохиолч Ц.Өнөржаргалын “Удирдахуйн ухаан” гэсэн номыг “Ширээний ном”-оор сонгожээ.  Учир нь зураачид  дотоод сэтгэлдээ  өөрийн гэсэн ертөнцтэй, бас “Би” гэсэн дотор хүнтэй. Урландаа ихэвчлэн ганцаараа ажилладаг болохоор багаар ажиллах, бизнесийн талаарх мэдлэгийг энэ номоос олж авсан. Мөн уураа захирч сурах, уураа яаж зөв болгох, багаар ажиллахад ууртай хүнтэй хэрхэн харилцах.  Багаар болон олон хүнтэй ажиллахад ямар саад бэрхшээл туулах, түүнийг хэрхэн давах талаар бичсэн “Удирдахуйн ухаан” хэмээх ном түүний унших дуртай ном болсон гэж байв. Мөн нийгэм стресстэй байгаа энэ үед уураа захирах гэсэн хэсэг нь их таалагдсан. Ер нь бусдын уурласныг ч гэсэн эвтэйхэн зөв болгож өнгөрөөх. Яагаад, юунаас болж уурласан бэ гэдгийг нь олж, хоорондоо ярилцаад ажилдаа зөвөөр тусгах нь чухал. Мэдээж багаар ажиллаж байгаа юм чинь маргаж уурлах нь зөв. Гэхдээ уурлаад юмыг дуусгах биш түүнийгээ өөрсдөдөө ашигтай байдлаар гаргаж ирэх нь чухал гэдгийг ойлгосон. Ууртайгаа нэлээд тэмцэж ажиллахаар шийдсэн. Уурлаж бухимдсан хүнтэй “Та яасан, яг яамаар байна, бид яах вэ гэдэг ч юм уу. Энэ номыг уншаагүй байхдаа хүнд гомдоод үүнийгээ яаж зөвөөр гаргахаа мэдэхгүй байсан. Ер нь залуучууд  уншихад зүгээр ном байна лээ. Ялангуяа, оюутнууд, сургуулиа дөнгөж төгсөөд ажилд орж байгаа залуус уншихад их тохиромжтой юм билээ гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.1  МЯГМАР  №194  (6161)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

16 цаг 14 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

23 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

23 цаг 53 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06