Юрий Луценко: Украины хуулиар эцэг хүү Байденийг мөрдөн шалгах шалтгаан байхгүй

2019-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг ерөнхийлөгчийн үүрэгт ажил, үндэсний аюулгүй байдлаас урваж, сонгуулийн шударга байдлыг зөрчсөн гэж тус улсын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын тэргүүлэгч Нэнси Пэлоси мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан Украины ерөнхий прокурор асан Юрий Луценко “ВВС” агентлагт “Киевт ерөнхийлөгч Доналд Трампын улс төрийн өрсөлдөгч Жо Байденийг мөрдөн байцаах ямар ч шалтгаан байхгүй гэж ярьсан байна. Тэрээр “Жо Байден болон түүний хүү Хантер Байденыг мөрдөн шалгах ажиллагааг АНУ-д хийж эхлэх ёстой гэв. Учир нь Украины хуулиар тэднийг шалгах ямар ч шалтгаан байгааг мэдэхгүй гэж ярьсан байна. Доналд Трампын өнгөрсөн зургадугаар сарын 25-нд Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй утсаар ярьсан бичлэгт эцэг хүү хоёр, ялангуяа, хүү Байденийн авлигатай холбоотой  үйл ажиллагааг шалгахыг хүссэнийг нотолж байгаа аж. Тиймээс АНУ-ын Конгрессийн танхимын төлөөлөгчдийн тэргүүлэгч Нэнси Пэлоси Доналд Трампыг өргөсөн тангаргаасаа урвасан, хийсэн үйлдэл нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж  үзснээр түүнийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлнэ гэж зарлажээ.  Харин Доналд Трамп болон түүний холбоотнууд ерөнхийлөгч Барак Обамагийн орлогч байсан Байден  тэр үед Украины  ерөнхий прокурор байсан Виктор Шокиныг ажлаас нь халахыг дэмжиж байсан. Учир нь тэрээр Хантер Байдений ажиллуулж байсан Украины “Бурисма” байгалийн хийн компанийг шалгаж байсан ажээ. Харин одоо Жо Байден 2020 оны арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамптай өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байгаа юм.  

Ерөнхий прокурор Юрий Луценко юу ярив

  Киев дэх “ВВС” агентлагийн сэтгүүлч Жона Фишерт наймдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Юрий Луценко “Бурисма” компанийг мөрдөн шалгахаар төлөвлөж байгаагүй. Үүнтэй холбоотой шалгалтыг АНУ-д хийж эхлэх ёстой. Мөн Хантер Байден энэ компанийн гишүүн болохоос хэдэн жилийн өмнө “Бурисма” компани авлига авсан байх боломжтой талаар шалгаж болно гэж нэмж хэлсэн байна. Юрий Луценко “Ерөнхийлөгч Доналд Трампын өмгөөлөгч Руди Жулианитай танилцсан. Тэр надаас  эцэг хүү Байденийг АНУ-д мөрдөн шалгах боломжтой талаар асууж байсан гэж ярьжээ. Түүнд энэ бол миний мэдлийн асуудал биш гэж хариулснаа онцолсон байна. Магадгүй АНУ-ын мэдлийн  асуудал байх. Харин надад хүсэлт гаргавал би бүх албан ёсны бичиг баримтыг өгнө. Гэхдээ энэ нь Украины мэдлийн асуудал биш гэж би хариулсан” гэж ерөнхий прокурор асан Юрий Луценко мэдэгдсэн байна. Мөн Украин эцэг хүү Байдений эсрэг хэрэгжүүлж болох ямар нэгэн нотол­гооны талаар хариулахыг хүссэн сэтгүүл­чийн асуултад ерөнхий прокурор асан “Энэ нь Украины хуультай холбоогүй бол энэ тохиолдолд юу ч хийж болохгүй” гэж хариулжээ. Харин Доналд Трамп Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй эцэг хүү Байденийг буруутгах талаар утсаар ярьсан аж. Тиймээс Ардчилсан намынхан Доналд Трампыг Байдений нэр төрд сэв суулгахаар хууль бусаар гадаадаас тусламж хайсан гэж буруутгаж байгаа юм. Мөн хэлэлцээр хийхийн тулд Украинд цэрэг зэвсгийн тусламж үзүүлж байгааг онцолжээ. Харин түүнийг мөрдөн шалгахыг зорьж байгаа энэ үйлдлийг нь Доналд Трамп луйвар гэв. Түүнчлэн Ардчилсан намын гишүүдийг ерөнхийлөгчөө дарамталсан гэж буруутгаснаас гадна зэрлэгүүд гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.1  МЯГМАР  №194  (6161)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

16 цаг 12 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

23 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

23 цаг 52 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06