Бохир урссан хэсэгт халдваргүйжүүлэлт хийжээ

2019-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Налайх дүүргийн I хороонд улаан өнгөтэй бохир ус хальж урссан мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь шуурхай ажиллан шалгажээ. Шалгалтаар бохирын цооногоос улаан өнгөтэй бохир хальж урссан байсныг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн аж. Ус сувгийн удирдах газраас харьяа бохирын цооног худгаа тогтмол лайдаж цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан гэх мэдээллийг өгсөн юм. “Чандмань Налайх” ОНӨААТҮГ нь гэрээний дагуу “Рефон” ХХК-аас 15 тонн, “Ундарга хайрхан” ХХК-аас 16 тонн, нийт 31 тонн бохирыг өнгөрсөн бямба гаригт зориулалтын тээврийн хэрэгслээр зөөж бохирын цооног руу хийжээ. Харин Ус сувгийн удирдах газрын ажилтны мэдээлснээр өнгөрсөн бямба гаригт бохир хальж урссан худаг дээр бөглөрөл үүссэн тул цэвэрлэсэн. Үүний дараа механик хольц ихтэй бохир ус нийлүүлснээс дахин бөглөрч худгаас хальсан гэв. Бохир ус хальж урссан талбайд ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, аюулгүй болгожээ. Налайх дүүрэгт мал нядлах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Ундарга хайрхан” ХХК, “Алтай чандмань” ХХК, “Шижир зул” ХХК, “Гомбохайрхан” компани төвлөрсөн бохир ус зайлуулах системд холбогдоогүй, гэрээгээр бохир усаа зайлуулдаг. Шалгалтаар зарим компанийн бохирын худаг бөглөрсөн байдалтай байсан тул үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо. Бохирын худгууд битүүмжлэлгүйгээс иргэд элдэв хог хаягдлаа худагт хаяснаас эдгээр компанийн бохирын цооногт бөглөрөл үүсэх хэмжээний хольцтой бохир усаа асгасан байж болзошгүй аж. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

17 цаг 3 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06