Гайхамшгийг дэлгэсэн үзэсгэлэн

2019-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД XVII зууны үеийн Монголын соёл, шашны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон байсан “Сарьдагийн хийд”-ийг байгуулсан хэв маягаар нь анх удаа үзүүлж байгаа маш сонирхолтой нэг үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейд нээгдээд байна. Шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулууны ахласан эрдэмтэд, судлаачдын баг 2013-2018 он буюу бүтэн зургаан жилийн турш Өндөр гэгээн Занабазарын бүтээн байгуулсан “Сарьдагийн хийд”-д хээрийн малтлага судалгааг хийжээ. “XVII зууны суурин” хөтөлбөрийн хүрээнд хийсэн энэхүү томоохон судалгааны дүнд түүхэн цаг үеийг тодруулах, цаашид олон эд зүйлийг олох, түүнийгээ судалгааны эргэлтэд оруулахын эхлэл содон сонин бурхад тэргүүтэй олдворуудыг үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна. Тэдгээрийн дотор язгуурын 300 орчим бурхан, мөн үлэмж хэмжээний бурхадын хэсэг, сац, шүншгийн эд өлгийн олон арван олдвор байгаа юм. Бас бурхдаас гадна 1600-гаад онд Орост үйлдвэрлэгдсэн буу, мөн XIII зууны үеийн таван нүдэн хээтэй сумны зэв, тухайн үед зөвхөн Европод хэрэглэгдэж байсан нарны цаг, Моголын эзэнт улсын худалдааны зоос, язгууртан хүмүүсийн эдлэл хэрэглэл, шаазан ваар сав малтлагаар олджээ. Энэ тухай академич С.Чулуун тодруулж хэлэхдээ “Бага Хэнтийн нурууны тагт, бөглүү тайгын дунд одоогоос 300 жилийн өмнө Монголчууд уран барилгын ийм гайхамшигтай хийд барьж байгуулсныг бид олж мэдлээ. Чухамхүү уран барилгын хийц бүтээл байжээ гэдэг нь тэндээс олдсон хээ угалз бүхий багана, хаалга, тооно, дээврийн тоосго зэрэг үнэт олдвороос харагдаж байгаа. Бас тэнд үлэмж том 7-8 метр өндөр хэмжээний бурхан байсан гэдэг нь уг бурханы хөлийн хэсэг, гарын сарвууны олдвороос төсөөлөгдсөн юм. Сарьдагийн хийдийг 1654-1686 онд буюу 30 гаруй жилийн турш барьж байгуулсан байдаг ч тухайн үеийн зөрчлөөс шалтгаалж баригдсанаасаа ердөө хоёр жилийн дараа нурааж сүйтгэгдсэн юм билээ” гэж ярив. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.30  ДАВАА  №193  (6160)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

17 цаг 2 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06