Уугуул нутаг, угсаа гарлаа олж тогтооход тун тустай ном

2019-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Тэртээх  17 дугаар зууны Монголын  газар нутаг, засаг захиргаа, байгаль орчин, гадаад харилцааг  нарийвчлан өгүүлсэн “Монгол нүүдэлчдийн газар нутаг”  энэ ном өнөөгөөс бараг 170 жилийн тэртээ буюу 1856 онд Хятадад хэвлэгджээ.  17-18 дугаар зууны Монголын түүхийг  бүх талаас нь дэлгэрэнгүй өгүүлсэн ийм ном  урьд хожид  огт гаралгүйгээр 19 дүгээр зуунтай золгосон гэвэл хэтрүүлэг болохгүй юм. 13-14 дүгээр  зууны Монголын байлдан дагууллыг өгүүлсэн  “Нууц товчоо”,  Жувейнийн “Дэлхийг эзлэгчдийн түүх” мэт цөөн хэдэн номын  урд гишгихээр нэн сонин ном юм.  Чингис хааныг  уран сайхны аргаар өгүүлдэг дээрх номуудыг бодвол “Монгол нүүдэлчдийн газар нутаг” нь 16-17 зууны  үеийн Монголын (Өнөөгийн Монгол Улсын хил хязгаараар бус, 1700-аад оны  Өвөр монгол, Хөх нуурын дээд монгол, Ойрд монгол гэх мэт бүх л монгол овог аймгийг бүхэлд нь хамарсан)  уудам газар нутагт болж буй үйл явдал, засаг захиргаа, газар нутгийн зохион байгуулалт,  хошуу аймгуудын эрх баригчид, тэдний намтар, Монголын дотоодын зөрчил ( Зүүнгар -Халх хоорондын самуун), Манж болон Оросын их гүрнүүдээс Монголын хувьд явуулсан  бодлого зэргийг элдэв хачиргүйгээр  бодиттой бичсэнд оршино. 300-400 шахам жилийн тэртээх үеийн бүх монголчуудын түүх, хил хязгаар, Засаг хошуудын байршил, байгаль газар зүй, Зүүнгарынханы дайн зэргийг нэн дэлгэрэнүй өгүүлж байгаагаараа зөвхөн ганц түүхчдээр зогсохгүй этнографичид, газар зүйчид, археологчид, цаг уур, байгаль орчин, хүн ам зүйчид, цэрэг, хил хязгаар, засаг  захиргааны байгууллага судлалд нэн чухал судалгааны хэрэглэгдэхүүн  төдийгүй  түүхийн нэн ховор олдвор бүхий материал  болж байна. Ганц нэг сонин  жишээ татахад онөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр нь 17 дугаар зууны үед Түвд хүрч байсан Монголын өргөн уудам газар нутгийн гуравны нэгд ч эс хүрэхээр хумигджээ. Өнөө хүртэл Монгол Улсын түүх бичлэгт уг ном бүрэн дүрэн  ашиглагдаж амжилгүй өдий хүрсэн бололтой. Нэн сонирхолтой уг номыг  Монголын түүх судлал,  эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, олны хүртээл болгох нь  чухаг бөгөөд цаг нь нэгэнт  иржээ.  Эргэлтэд орсноор  16-17-р зууны монголчуудын түүх олон баримтаар баяжигдан  тодрох  нь олон талын ач холбогдолтой  юм. Монголын төр захиргааны бүх байгууллагууд өмнөх 300 жилийн үүх түүхээ мэдэж суралцахад  ч бэлэн суурь судалгаа болохоор байна. Төр захиргаа төдийгүй хувь хүнд илүү практик ач холбогдолтой болно. Түүхийн энэ бодит баримт дээр тулгуурлан 1700 оноос буюу 300 зууны тэртээгээс  өөрийн дээд  (өнөөгийн 2-3 үеэр хязгаарлалгүйгээр) 6-7 үеэ ургашаа  ахиулж удам  судар,  үндэс угсаагаа ухаж мэдэх, улмаар  угсаа залгамжлах язгууртаны удам хойч  байж мэдэхээ ч төвөггүй тодруулах  боломж  нээгдэж байгаа юм. Номыг  Жан Му,  Хэ Зютао нарын Хятадын хоёр  судлаач   Манжийн хааны   даалгавараар  Монголын судалгааг олон жил уйгагүй  хийж, энэхүү лавлагааг гаргажээ. Бээжинд сууж байсан Хаант Оросын  Ерөнхий Консул  И.С.Попов хэвлэгдснээс нь хойш 40 жилийн дараа,  1890 оны дундуур  хятад хэлнээс нь орос руу орчуулан гаргажээ. Монголын түүхийг бичиж үлдээсэн гадаадын эрдэмтэдийн ном сэлтийг  олж, түмэн олонтойгоо хуваалцахын төлөө санаа тавьж явдаг Элчин сайд Н.Мишигдорж нарын  ГХЯ-ны ахмадууд орос, хятадаас  нь монголчилжээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

17 цаг 3 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06