Бэсүд Ч.Эрдэнэ /Судлаач, Монгол Улсын соёлын элч/
Төрийн төсвөөс цалинждаг шинжлэх ухааны ажилтан би биш тул Монголын шинжлэх ухаан (ШУ)-ы ажилтны анхдугаар их хуралд нь оролцох эрхгүй. Гэвч суурь судалгааны хоёр салбарт түүхэн аугаа хоёр үр дүнтэй судлаач хүн юм тул хажуугаас нь хандах ёс суртахууны эрхээ эдлэх тулгамдсан шаардлага байна.
...Монголын алс баруун хязгаарын бөглүү нутгийн сургуулийн бага ангийн нэгэн сурагч Ц. Дамдинсүрэнгийн
“Монголын Нууц Товчоон”-ыг үсэглэж уншсан хэрэг.
“Дээр Тэнгэрээс заяат төрсөн” гэж байх юм. Энэ ер юу гэсэн үг юм бол гээд тэнэг хүүхдийн толгойд хадагдчихаж.
Анхдугаар их хурлынхан нэг юм мэдэх байх. Юув гэвэл, тэнэг асуултын боломжийн хариулт нь ШУ-ы нээлт болдог номтой. Монголчууд та бид Дээр Тэнгэрээс заяат төрсөн хэмээх МНТ-ы тунхаглал үнэний ортой юу, эсвэл шал худал уу. Монгол судлалын гол асуудал бол энэ гэж би үздэг юм. Гадаа гудамжинд гараад харахул та бидний тийм өндөр заяа тавилантай нь тэгэтлээ харагдахгүй. Гэлээ гээд Аттилын Хүннү, Чингисийн Монгол дэлхийн соёл иргэншлийг хоёр удаа даяарчлан төвхнүүлсэн түүхтэй. Тохиолдол уу, зүй жамуу?
Археологч академич Д. Цэвээндорж нарын ном гарчээ. Тэнд дараахи хадны сийлбэр зураг байна.

Багаар бодоход арваад мянган жилийн настай. Нэг бол алсын холбооны антенн бүхий скафандр өмсгөлтэй сансрын нисэгч Тэнгэрээс буужээ. Нөгөө бол уураг тархи нь сансартай холбогддог хуягласан бөө байна.
Эндээс юу харагдана вэ гэхүл, Дээр Тэнгэрээс заяат төрсөн тухай домог маань 1240 онд МНТ-д анх дурдагдсан бус, харин олон мянган жилийн өмнөөс улбаатай үндэсний уламжлалт үзэл суртал юм байна.
Энэ дүрсийг монгол угсаатны түүхэн анхдагч хөрөг дүр гэж би үзэж байна. Тухайн нэг судлаач ганц биеэр юуг юу гэж үзэж байгааг сонирхдог юмыг ШУ гэдэг шүү дээ. Бүх нийтээрээ юуг юу гэж байгаа нь ШУ-д ач холбогдлоор тун бага.
Дээр дурдасныг тодруулахын тулд монгол угсаатны түүхийг Хүннүгээс ч урагшлуулан судлах хэрэгтэй болно. Дэлхийн соёл иргэншлийн үүсэл, хөгжлийн түүхийг жинхэнэ ёсоор судлах нь их мөстлөгийн дараахи 12000 жилд хамаарна.
Чингээд алтай-монгол хэлтэн угсаатны ба дэлхийн түүхийг хавсарган үзэхүл, дэлхийн соёл иргэншил нь Монгол-төвт байжээ гэж харагддаг юм. Энэ тухайд дэлгэрэнгүй нь миний
“Чинад Нууцын Монгол Орон” номноо буй.
...Яг өнөө үе, орчин цагийн нэг онцлог бол том, жижиг улс үндэстнүүд түүх судлалдаа гоц анхаарах болсон явдал. Учир нь үндэсний нэр төрийн хэрэг. Зах зээл дээр худалдаж иддэг бараа бол эцэстээ ганцхан: энэ нь нэр төр. Чингисийн нэр төрийг худалдаж идсээр байна. Чингис нэртэй бондоор 5 биш, 50 тэрбумыг нэгмөр босгоод хувааж хүртэх байсан юм. Тэгээд одоо эргэж төлөхгүй гэж НҮБ-аар заргалдаад заргаа авчих тийм хүчирхэг үндэслэл та бидний гарт орно гэж би 20 жил ярьсан, тэр үндэслэл өнөөдөр бэлхнээ бий болсоныг хойно үз.
...Монгол судлал бол ШУ-ы тогтсон уламжлалт салбар. Түүхийн аль ч үеийн хаанахын ч сурах бичигт зайлшгүй ордог хоёрхон сонгодог бөлөг бий: Эртний Грекийн түүх, Чингисийн Монголын түүх. Яагаад гэвэл, чухамхүү энэ хоёр түүх цаанаа ямар нэг том нууц агуулж, түүнийг тайлахыг шаардаж байгаа юм. Оньсогыг тайлваас, эртний Грек лүгээ сонгомол соёл ба иргэншлийг хөгжүүлж, Чингисийн Монгол лугаа гэнэт үнэмлэхүй хүчирхэгжих юм.
ШУ гэж ямагт шинэ шинэ үзэл баримтлал (Концепци) нээн олж, тэрхүү шинэ үндэслэлээрээ тухай бүр хөгждөг жамтай үзэгдлийг хэлдэг. Гэтэл монгол судлал тань концепцийн хомсдолд ороод удлаа. Тунчиг ялих шалихгүй сэдвээр л хөөцөлдөн аргацаасаар явна. Хэрэв танай холбоо бээр дэлхийн соёл иргэншлийн Монгол-төвт үзэл баримтлал, тодорхой загварыг барьж авбаас өөрөө хөгжих бүү хэл, дэлхийн түгээмэл түүхийн ухаанд томоохон дэвшил авчирна.
Ер Дорнодахины судлалд суут оюунт хүмүүс ажиллаж ирсэн уламжлалтай. Онцгой өндөр зардалтай ч салбар. Монгол судлал ч ялгаагүй. Танай холбоо миний хэлсэн шинэ үзэл баримтлал, үндэслэлд шилжвээс суутууд шуураад ороод ирцгээнэ. Суутуудаа төр засгууд нь санхүүжүүлнэ. Дорнодахины ба монгол судлалын нэг уламжлал ийм.
ШУ-д хөрөнгө татахын тулд эхлээд стратегийн шинэ үндэслэл бүхий ирээдүйн их боломж нээгдсэн байх ёстой байдаг юм.
Дэлхийн соёл иргэншил Монгол-төвт байжээ гэх нь бага хэрэг. Харин байсан нь байгалийн жам гэвэл, одоо ч үргэлжлэн байгаа болж таарна. Байгаль ертөнц, өөрөөр хэлбэл, Дээр Тэнгэр логикоо хувиргаж, нүүрээ буруулахгүй. Учир нь логик.
Тэгвэл хүн төрөлхтөний соёл иргэншил Монгол-төвтэйг өнөөдөр, манай ШУ-ы ажилтны анхдугаар их хурлын өдөр ч батлах боломжтой юмуу, ёстой.
Өвөг алтай-монгол хэлт хүннүчүүд, Чингисийн жинхэнэ монголчууд зэвсгээ агсан мориндоо мордоод ухасхийхүй дэлхийг даяарчлан түйвээн төвхнүүлэхэд хүчин чадал элбэг хүрэлцээд байжээ. Харин XXI зуунд?
Сүүлийн зуунуудад хүчин зүйл эрс өөрчлөгдсөн. Соёл иргэншлийг ШУ хөтөлдөг болчихсон. ШУ нь төгсгөлийнхөө шатанд ороод эцсийн онол (Final theory)-ын асуудал гэдэг цорын ганц суурь асуудалтай тулгарсан. Супернэгдлийн онол гэж нэрлэх учиртай энэ онолыг Монгол Улсад нээж боловсруулав. Үүгээр Монголт-төвт батлагдав.
...ШУА-ийг миний бие аль амбасын хуучин үеэс сайн мэднэ.
Чухал нь,
Superunified theory of quantum fields and fundamental interactions буюу
Буй бүхний онол (Theory of Everything) маань миний
finaltheory.net вэб сайтаар дэлхийд цацагдаад 14 сар өнгөрлөө. Дэлхий дахин танилцаж, шүүж хэлэлцэн нотлох, эсвэл няцаах хангалттай хугацаа.
...
Мөнх Тэнгэрийн Хүчин дор, Их Суу Залийн Ивээл дор миний нээж боловсруулсан их нэгдлийн онол бол хүн төрөлхтөн хэзээ нэг цагт хүрч болох, эсвэл хэзээ ч хүрч чадахгүй хүчин мөхөсдөх тийм үнэмлэхүй мэдлэг, ухааны цогц систем юм. Үнэмлэхүй шинэ суурь математик онол. Маргаж мэтгэлцэх боломж өчүүхэн ч байхгүй, тийм боломж нь логик ба математик хатуу чанд хориотой. Тэнгэрийн илгээлт, мессежийг цаасанд буулгасан тал бичээч нь миний бие төдий. Энэ томилолтын зөв буруу нь газар дээр хэлэлцэх асуудал биш болохыг ноцтой анхаарах хэрэгтэй.
Тэгээд тэр дэлхий нь хэрхэн яах нь вэ гээд харж суутал үйл явц дараахи байдлаар тууштай өрнөж байна. Энэ муусайн монголчууд ер ясны зэвүүн цуснууд юмаа, хэн ч мэдэхгүй нэг муу монгол нь яаж ч болохгүй үнэмлэхүй математик онол яриад ШУ-ыг минь яриан байхгүй дуусгачихлаа шдээ, ёстой ичгэвтэртэй муухай юм болж байна даа, одоо яая гэхэв гэж хүлцэж буй дүр зурагтай.
Түүхэн аугаа өрсөлдөөний ертөнц гадаа түчигнэж байна, өрсөлдөөн ямагт оюуны салбарт байсан, байна. Хүн төрөлхтөний
“Туйлын зорилт маань орчлон ертөнцийн бүрэн төгс онол” гэж нэрт сэтгэгч Стивен Хокинг хэлсэн ба тэрхүү туйлын зорилтыг Монгол Улс хэрэгжүүлж өглөө. Монгол үндэстний түүхэн аугаа ялалт юмаа. Түүхнээ дахиад ийм ялалт тохиолдохгүй. Тиймээс эцсийн үнэмлэхүй ялалт.
Энэ 9-р сарын эхээр АНУ-д болсон
Sixth International Conference on Theoretical, Materials and Condenced Matter Physics-д урилга ирсэн боловч Чикагод хүрч очих боломжгүйгээ учирлаад татгалзсан.
10-р сарын дундуур Лондонд болох
Fifth International Conference on Physics-т ихэд эелдэгхэн урьсныг хүлээн авсан, түлхүүр илтгэгчээр оролцоно. Тийнхүү их суут Ньютоны үндэслэсэн онолын физикийн ухаан Их Британид миний илтгэлээр төгсөх нигууртай юмсанж.
Мөн 10-р сарын сүүлчээр Парижд болох
Global Meet on Condensed Matter Physics and Materials-д туйлын хүндэтгэлтэй урьсныг хүлээж авсан, оролцоно. Тайж гүнтэн де Бройлийн нээсэн долгионы квант механик үндэслэлгүй явж ирсэн ба чухам ямар логик ба математик үндэслэлтэйг нь хэлээд өгөхөөр квант физик төгсөнө.
11-р сарын дундуур Японы Осакад болох
International Summit on Physics and Astronomy-д уригдсан, оролцоно. Сонин нь гэвэл, дээд хэмжээний энэ хурлын уриа нь:
Unleashing the Prophecy in the territory of Physics and Astronomy юм байна. Физик, одон орны талбарт хутагт билгийг чөлөөлөхүй гэж байна. Prophecy буюу Хутагт Билиг нь цэвэр шашны ойлголт. Харин манай нэгдсэн онол маань ШУ-д хутагт билгийг чөлөөлөхийн зайлшгүйг нотолсон болохыг япончууд дорнын зөнгөөрөө ойлгосон бололтой.
Ирэх 2020 оны 5-р сард Италийн нийслэл Ромд болох
Second World Wide Congregation on Physics-д бас уригдаад хүлээн авсанд тэрхүү дэлхий нийтийн нэгдсэн хурлын Зохион байгуулах Хорооны гишүүнээр сонгогдлоо. Цаашид физикчдийн толгой дээр албан ёсоор цахиур хагалана гэсэн үг.
Миний finaltheory.net сайтыг цагаан хэл ам болмоор бүх талаар магтсан, өнөө буй хамгийн чухал, сайн сайт гэж үнэлсэн коммент ирсээр буйг орхие. Гагцхүү
“Аймшигтай сайт” гэж олонтаа үнэлснийг дурдсу. Эцсийн онол нь өөрөө аймшигтай өгөгдөлтөй. Жишээ нь, ШУ, шашныг нэгтгэхээр аймшиггүй юү? Тэгээд ч монгол үндэстэн л дэлхийн тэргүүн дээр чулуу хагалах зүй жамтайг батлахаар айхгүй гээд хаачихав. Айж баймааж хүндэтгэдэг. Энэ чинь хүчний ертөнц.
Энэ бүхнийг Их Эзэн Тэмүчин-Чингис хаан Тэнгэр шүтлэг, бөө мөргөлийн хутагту билгээр тольдоод гэрээсэлсэн нь:
“Санааг нь авбаас бие нь хаа холдох”. Хожим Уинстон Чёрчилль үүнийг болгоож
“Ирээдүйн Эзэнт гүрэн оюун санааных байх болно” гэж зөгнөжээ. Тиймээс санааг нь хурааж оюун санааны эзэнт гүрэн байгуулах зэвсэг маань ШУ-ы эцсийн үнэмлэхүй онол юмаа. Угтаа бол миний судалгаа, хүрсэн үр дүн монголчуудын нуруун дээр дэлхийн дэвшлийг цаашид энэ зуун, энэ мянганд оройлох нүсэр хүнд ачаалал буулгаж, асар ноцтой түүхэн хариулага хүлээлгэж байгаа юм. Тэнгэрийн Зарлиг ийм л байна, хичээцгээх буйзаа.
Баруун тийшхи аян дайны их цэргийн манлайд Бэсүд Зэв өрлөг мордож, Сүбэдэй Баатар гэзэг дарсан түүхтэй. Сүбэдэй Баатарын хойт дүр умард хөршид тодорсон. Тэнгэр бээр бядуу чадуу Бэсүд надад ядуухан хэр чадлаас минь үлэмж хэтэрсэн үүрэг даалгасан хэдий ч зорилтыг 99 хувь биелүүллээ. Үлдсэн нэг хувийг монголчууд гардан гүйцэтгэх ёстой. Хүний нөөцийн суут менежер Чингис хаан бээр Зэв (Барууны утгазохиолд Жебе ноён) өрлөгийнхөө дипломатч ур чадварыг гойд үнэлснийг
“Лу. Алтан Товч”-оос хүмүүс мэднэ. Монголын ээлжит даяар байлдан дагуулал хэзээ, хэрхэн, яаж, ямар зэвсэг хэрэгслээр өрнөх тухай хутагт билгийн мэргэн зөгнөл дэлхийн утгазохиолд 464 жилийн өмнөөс тэмдэглэгдсэн байна.
Мөхөс хүн миний хувьд хэцүү нь юув гэхээр, дипломатч шинж чанар, арга маяг огт байхгүй бараг зартай гэж болох муухай зантай хүн. Миний цөлх ‘дипломатч’ байдал дээрхи бичлэгээс харагдах байх. Гэхдээ төр намайг Соёлынхоо элчээр томилсон, түмэн ард ерөөлөө хайрлах биз. Соёл нь хаана байна, Монголд л байна. Элч нь заавал орк байх албагүйг нэг муу ойлгож байна. Миний бие дэлхийн дэвшлийн үнэмлэхүй хүчирхэг үндэслэлийг албан ёсоор олон улсад танилцуулна. Хэрэв Монгол Улс Тэнгэрийн зарлигаар энэхүү онолыг олж боловсруулаагүй ахул соёл иргэншил 2060 он гэхэд төөргөө харж, зургаа зуруулах тооцоог би одоо биш, их Ньютон аль эрт хийсэн юм. Тооцоо нь нэгдсэн онолтой тохирдог. Тиймээс супернэгдлийн онол нь ШУ-ы эцсийн онолоор үл барам, хүн төрөлхтөний соёл иргэншлийн авралын ганц боломжит гарц юм. Аврагдана уу, байна уу, эрх чөлөө, дур тачаалынх нь хэрэг биз.
Дорно, Өрнийн түүхэн анхдагч халз тулаан 451 онд өнөөгийн Францын умард дахь Каталауны талд болжээ. Дэлхийн түүхэн агуу 9 тулааны нэг. Тулааны өмнө Аттила хаанаас их цэргийнхээ өмнө хэлсэн цогт үг грекийн их түүхч Прискусын газар дээр нь тэмдэглэснээр латин утгазохиолд үлдсэн бий. Европ дахь Хүннү гүрэн ба Ромын эзэнт гүрэн нь стратегийн паритет нөхцлөөр зэрэгцэн оршиж, тэр үеийн Европыг хуваан захирч байв. Гэтэл Ромын алдарт гүнж Августа Граца Онорио бие сэтгэлээ Аттила хаанд тушаах санал тавьж, санаачлага гаргав. Тэгвэл инжинд нь Ромын нутгийн тал хагасыг тасалж өг гэж Аттила хаан шаардсан хэдий ч Ромын хаан эцэг нь зөвшөөрөв. Гэтэл хүн нарын дунд өсч бойжсон Аэциус жанжин эсэргүүцэв. Ингээд хэрэг бишидсээр их тулаанд хүрч Аттила хаан ёс суртахууны ялалт байгуулсан боловч Ромын жанжин Аэциус дайны тэнцэл хийсэн гэж барууны түүхчид үздэг юм. Хайнаа хагалах нь хаанахын ч ёс, тэр тусмаа монголын ёс. Дорно бол Дорно, Өрнө бол Өрнө гэж би хэлээгүй.
Чингээд түүнээс хойш 1568 жил өнгөрч байна. Одоо хаанахын хэн, юу бариад Франц, Италид зорчиж, юу хийх тухай дахь яв цав зөгнөл эртнийх. Яагаад зөн мэрэг байдаг, яагаад яв цав биелдэг тухайд супернэгдлийн онолын хүрээнд дараахи тайлбар өгье. Монголын үндэсний уламжлалт метафизик философийг авч үзье. Мөнх Тэнгэр нь физик Ертөнц, сансар хорвоо. Түүний хүчин дор дэлхийг даяарчлан нэгтгэхийг Чингис зорив. Хүчний төлөөлөл нь өвөг ч бай, өнөөгийн ч бай, Тэнгэрээс томилгоотой монгол үндэстэн. Харин Их Суу Заль нь юу вэ? Супернэгдийн онол маань юуг юутай нэгтгэв гэхүл, суут Карл Фридрих Гауссын 1801 онд байгуулсан сонгодог цэвэр (Хэрэглээний хэрхэвч бус) математикийг орчин үеийн онолын физиктэй нэгтгэж байгаа юм. Тэгснээр орчлон ертөнцийн бүхий л үнэнийг тооцож ба тайлбарлаж байгаа юм. Эцсийн дүгнэлт нь: физик материаллаг ертөнц маань угтаа тоон тооцоот цэвэр математик машин. Хоосон чанар гэсэн үг. Чухамхүү хоосон чанарын логик, философийг суурь ШУ-д баталсан тул Буддха Гаутама Шагжмунийн онгон сүнс талархан дижитал электроник сувгийг хакердан Бурхан багшийн төрмөл жинхэнэ сэрэг дүрийг манайд ирүүлснийг энд тэмдэглэхгүй бол алдас болно. Үүнийг энд хэлснээр ойлгохгүй мунгинах, бусдыг энэ талаар төөрөгдүүлэх аваас алдаа бус, алдас болох учрыг ухуулъя.
Ертөнц хэмээн бид ажиглаж мэдэрдэг, туршин судалдаг математик машиныг Ньютоны уламжлалаар Дээд Оюун Санаа гэнэ үү, зарим шашныхаар Бурхан гэнэ үү, утга нэг. Бүхнийг цаг, мөч, хором тутам цаанаас нь шийдэж буй нь математик машин буюу монгол хэл, үзлээр Их Суу Заль. Англи хэлээр бол
Great Wisdom and Wit болох байх. Ийнхүү миний дээр хэлсэн бүхэн Их Суу Залийн Ивээл дор өрнөж байгаа юм. Ноцтой анхаарах нь, Монголын байлдан дагуулал нь ямагт даян дэлхийг Мөнх Тэнгэрийн Хүчин дор, Их Суу Залийн Ивээл дор нэгтгэн түвшитгэж төвхнүүлэх үзэл санааны дайн байсан байна. Энэ удаа тэр тусмаа суурь шинжлэх ухааны үнэмлэхүй нээлт, ололтын шугамаар Монголын байлдан дагуулал өрнөж байна. Дэлхийн түүх нь Ертөнцийн математик машинд эхнээсээ программчилагдан бичигдээд,тухай бүр экранд тавигдаж буй кино зохиол юм. Дорно, Өрнийн өнө мөнхийн их тулааны Хүннү-Ромын 451 оны хайнцлыг 2019 онд хагалах нь математик машинд бэлэн суучихсан нэгэн математик томъёогоор тодорхойлогдож байна. Энэ киноны гол баатар нь монгол угсаатан юмсанжээ. Тийнхүү Тэнгэр шүтлэгт, бөө мөргөлтөн нэгэн хамтлаг бээр Дээрээс зарлигтай бүх үйлийг хөдөө, хотгүй гүйцээн үйлдэж, энэ намрын сүүлээр Монголын Догшин хар Сүлдийг жинхэнэ ёсоор буулган залахаар зорьж явна. Мэдэхтүн хэмээв.
ШУ-ы ажилтны анхдугаар их хурал нь салбарынхаа талаар зарчмын томоохон дүгнэлт хийж, эргэлтийн санаачлага гаргах иргэний зориг ч хүрэхгүй, аливаа чадавхи ч хомсдоно. Яагаад гэвэл, Монголд ШУ-ы ердийн журам горим, хэм хэмжээ огт тогтсонгүй өнөөг хүрсэн юм. Үнэн хэрэгтээ ШУ-ч ерөнхий ойлголтууд манайд огт хэвшээгүй. Жишээ нь, том жижиг, хөгжсөн хөгжөөгүй улс гүрнүүдийн үндэсний ШУ-ы академиуд хоёрхон үндсэн зорилготой, зорилго нь хууль дүрмээр заагдсан байдаг. Нэгд, ШУ-ы салбартаа үндэсний эксперт байх. Манай ШУА гэгч нь монгол судлаачдынхаа судалгаа, үр дүнд экспертиз хийж, ойр холын дүгнэлт гаргах үүргээ огт мэддэггүй. ШУА маань “Хэдэн луугар феодалууд ноёрхсон ялзарсан мафи” гэж би хэлээгүй, тогоон дотор нь байдаг хүн, хоёр ч ШУ-ы доктор хүн хэлэхээр барахгүй, бичсэн байдаг. Миний бие судалгааныхаа талаар ШУА-д мэдээлэл өгөх гэж 20 жил хөөцөлдөөд бараагүй цөхөрсөн. Дашрамд дурдваас зохих нь, дэлхийн ШУ ч онцгой мафижсан салбар шүү дээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр миний нас чацуутан Дональд сонгогдсоны дараа юм өөрчлөгдөх магад горьдлого тээсэн ШУ-ы салбарынхан бараг бослого гаргасныг манайд мэдээгүй өнгөрсөн. Америкчууд
“Шинжлэх ухаан бол завхарсан хуйвалдаан биш” гэсэн лоозон дэлгээд Цагаан ордны өмнө жагссан.

Бүх салбарын ШУ-ы шинэ мэдээлэл, мэргэжлийн тойм авъя гэвэл
Scientific American сэтгүүлийг уншдаг. Тэргүүлэх зиндааны энэ сэтгүүл хүртэл аргаа барахдаа
“ШУ-ы амыг бүү бариулахтун” уриатай гардаг болсон.

Ер дэлхийн нийслэл хотуудад
“ШУ-ы төлөө” гэсэн сүрт жагсаалууд болсныг мэдээгүй өнгөрсөн нь ганц Монгол.
Олон улсын ШУ-ы мафи нь миний амыг барих гэж ихээхэн оролдсон. Гэхдээ ШУ гэж бодит үнэний зүйл учраас ямагт ялдаг. Тэр тусмаа ШУ-ы эцсийн онол бол үнэмлэхүй математик үнэнүүд тул ямар ч мафийн хоншоор дутах ганц юм өнөөдөр энэ. Тэгээд урилга заллага ирүүлж буй нь аргагүй хүлээн зөвшөөрснийх. Харин Монголын ШУА тэнэгдсээр төөргөө харах төлөвтэй.
Хоёрдугаарт, аливаа ШУА нь ШУ-ыг сурталчлан дэлгэрүүлэх гол үүрэгтэй. Ядаж энгийн ийм юмыг ч мэдэхгүй. Манайд боловсрол навс уначихсан нэг шалтгаан энэ.
...XXI зууны дэлхийн дундаж улсын хувьд үнэмшихэд бэрх, гэхдээ үнэн байх. Олон жилийн өмнө дөө, нэг жил МУИС-ийн физикийн ангид дөрөвхөн оюутан элссэн түүхтэй. МУИС-ийн математикийн ангийн оюутнууд нь ямар нэг хэрэгтэй юм заагаад өгөөч гэж бараг бослого гаргасан түүх хэвлэлд хадгалагдсан бий.
Монгол Улсын нийт байдал гэвэл, эрс шулуухан ярьж хэлэлцэж, хурц шийдэмгий үйлдлүүд хийхээс өөр аргагүй болсныг ард нийт бүрнээ ойлгож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.9.27 БААСАН №192 (6159)