“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй

2019-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР “Жаст” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкны ӨАБНУ дахь салбарт барьцаалж 109 сая ам.доллар зээлсэн, үүнийгээ төлөлгүй улсад хохирол учруулаад байгаа юм. Түүнд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2013 оны наймдугаар сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс хойш таван жил нэг сар өнгөрчээ. Харин сүүлийн үед  зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нэр бүхий хуульчид “...”Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ” гэсэн мэдээлэл тарах болов. Ш.Батхүү нар ч “...Хөөн хэлэлцэх хугацаа дуучихлаа” гээд найр хийсэн байгаа юм. Тэгвэл энэ хэрэг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас энэ оны долдугаар сараас хөөн хэлэлцэх хугацаа нь дахин тоологдож эхэлсэн тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж “Стандарт” банкинд төлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаж хэрэгжүүлсэн. Харин Засгийн газар тэрхүү хохирлыг эргүүлэн төлөхтэй холбогдуулж АТГ-ын битүүмжилсэн Ш.Батхүүгийн нэр дээр байсан 98 тэрбум төгрөгийн өртөг бүхий 185 ширхэг эд хөрөнгийг нууцаас гаргаж нийтэд зарласан. Улмаар энэ талаар ажиллагаа хийгдэж, Ш.Батхүү сар гаруйн  “...Надад мөнгө төлөөгүй тул миний нэр дээрх хөрөнгүүдийг худалдаж болно” гэсэн бичгийг холбогдох байгууллагуудад  өгсөн байдаг. Ингэхээр Ш.Батхүүгийн хэрэг таван жил болохоос нэг сарын өмнө дээрх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хөөн хэлэлцэх хугацаа нь дахин тоологдож эхэлжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.27  БААСАН  №192  (6159)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

17 цаг 17 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06