“Инженер болгон судлаач болдоггүй”

2019-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Анхдугаар их хурал эхний өдрөө Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого, Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц, Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт, Шинжлэх ухаан, технологи ба Түншлэл гэсэн дөрвөн салбар хуралдаанаар эхэллээ. Тухайлбал, Шинжлэх ухаан, технологи ба Түншлэл сэдвээр шинжлэх ухаан ба аж үйлдвэр гэсэн хэлэлцүүлгийг өрнүүлж “Эрдэнэт” ТӨҮГ, МҮХАҮТ, бизнес эрхлэгчдийн удирдах ажилтнууд болон эрдэмтэн, судлаачдын саналыг сонссон юм. Энэ үеэр “Эрдэнэт ” ТӨҮГ-ын ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор Х.Бадамсүрэн “Өнөөдөр шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар их хурал болж байна. Би бол үйлдвэрлэгч. Бид үйлдвэрлэлээ хөгжүүлэх, техник технологио боловсронгуй болгохын тулд шинжлэх ухааны ололт, амжилт дээр суурилах ёстой. Социализмын үед ШБОС гэж ярьдаг байсан бол өнөөдөр өргөн агуулгаар инноваци гэж ярьж байна. Цаашид бид инновацид тулгуурлаж хөгжинө. Шинжлэх ухаанаа хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэл шинжлэх ухааныхаа амьд холбоог бүх шатандаа дээшлүүлэх ёстой гэж бодож байна. Энэ талаар бусад салбарын эрдэмтэд ярилаа. Салбар салбарын шинжлэх ухааны судалгааны байгууллагын зовлон, жаргал адилхан. Манай уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хувьд ч гэсэн ялгаагүй судалгааны ажлыг өндөр түвшинд хийх ёстой. Хамгийн гол нь хийлгэх ёстой хүнээр нь хийлгэх ёстой. Энэ утгаараа “Эрдэнэт үйлдвэр” жилд 4.4 тэрбум төгрөгийн судалгаа, шинжилгээний ажлыг хийлгэж тендер зарладаг. Нөгөө талаас бид энэ ажлаа цогц явуулъя гэж бодож байгаа. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх технологийн их сургуулийг “Эрдэнэт” цогцолбор сургууль болгохоор шийдсэн. Эндээс харахад инженер хүн болгон судлаач болдоггүй юм байна. Мөн судлаачид болгон доктор, профессор болдоггүй. Тиймээс бид их, дээд сургуулиас нь эхэлж баримжаа олгох ажлуудыг хийж байгаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэд янз бүрийн лабораториуд ажилладаг. Ямар ч гэсэн “Эрдэнэт үйлдвэр”, геологи, уул уурхайн салбарын хувьд ч бид шинжлэх ухааны байгууллага, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэхийн төлөө байна. Ингэж байж үр дүн гарч, шинжлэх ухаан нь дагуулж хөгжих, үйлдвэр нь дагаж хөгжих боломжид богино хугацаанд ойртоно гэж бодож байна” гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.27  БААСАН  №192  (6159)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

17 цаг 17 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06