Сонгуульд 43, утаа бууруулахад 137.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

2019-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр Монгол Улсын 2020 оны төсвийг танилцууллаа. Ирэх онд Засгийн газар төсвийн сахилга баттай байж алдагдлыг бууруулж, өрийн дарамт багасгахын тулд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэхээр болжээ. Мөн бондуудын төлөлт 2024 он хүртэл  үргэлжлэх учраас алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор  бонд гаргахгүй гэв.  Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт үүсгэхгүй байх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.  

2020 онд газрын төлбөрийг бүрэн хураана

  Ирэх онд болох сонгуулийн зардалд  43 тэрбум төсөвлөснөөс  УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум, орон нутгийн сонгуулийн зардалд 16.6 тэрбумыг тусгасан байна. Түүнчлэн хэлмэгдэгсдэд олгодог нөхөн олговрыг 2020 оноор эцэслэхээр болж 963 хүнд 53.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. Түүнчлэн  татварын бүртгэл, тайлагнал, төлөлтийг бүрэн цахимжуулж, НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгох гэнэ. Мөн гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтуудыг олон улсын жишигт нийцүүлж иж бүрэн цогцолборуудыг 2020 онд барьж дуусгах төдийгүй Бичигт, Боршоо боомтыг шинэчлэх ажил үргэлжлэх юм байна. Сангийн сайд “2020 онд газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, газрын бүртгэлийг цахимжуулах, ил тод болгох ажлын хүрээнд орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, сум, дүүргийн орлого төвлөрүүлэх идэвх санаачилгыг сайжруулах зорилгоор газрын төлбөрийн орлогын 40 хувийг харьяалах сум, дүүрэгт хуваарилахаар тооцлоо” гэв.  

МСҮТ-ийн тэтгэлгийг 200 мянган төгрөг, Үдийн цайны зардлыг 50 хувиар нэмлээ

  Зах зээлд эрэлттэй мэргэжлээр суралцах урам зоригийг залууст өгөх зорилгоор мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчдын тэтгэлгийг 200 мянган төгрөгт хүргэнэ. Мөн 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөр болон дотуур байрын хоолны зардлыг 50 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр 232 цэцэрлэг, 156 сургууль, 53 дотуур байр, 68 соёлын төв, 92 эмнэлэг барих юм байна. Ирэх оны төсөвт тусгасан бас нэг голлох өөрчлөлт нь төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний тарифыг ижил тогтоож,  малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломжийг ирэх онд олгохоор боллоо. Түүнчлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх, хүүхдээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлээ  төлөх үүргийг хөнгөлөхөөр болжээ.  

Хар тамхитай тэмцэхэд 1.3 тэрбум төгрөг зарцуулна

  Нийгэмд хамгийн хор хөнөөл учруулж буй хар тамхитай тэмцэх асуудлыг Засгийн газар орхиогүй. Хар тамхитай тэмцэх орон тоог нэмэгдүүлэхэд 1.3 тэрбум төгрөг, байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх экологийн цагдаагийн орон тоо 228 байхаар тусгаж 4.8 тэрбум төгрөг тусгасан. Мөнгө угаах терроризмтой тэмцэхэд 9.9 тэрбум төгрөг зарцуулна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Түүнчлэн Токиогийн олимпод оролцох үндэсний шигшээ баг, тамирчдын зардал хүүхдийн спортын наадмыг зохион байгуулах зардал 20 тэрбумыг тусгав.  

Эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгана

  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, олон жил үргэлжилсэн царцаагдсан төслүүдийг ашиглалтанд оруулна.  2018 оны Төсвийн тухай хууьд батлагдсан боловч санхүүжилтаа бүрэн авч чадаагүй төслүүдийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгав. Энэ хүрээнд яамдаас ирүүлсэн баримт, материалд үндэслэн 23 төслийн 22.8 тэрбум төгрөгийг төсөвлөв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.27  БААСАН  №192  (6159)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

17 цаг 18 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06