“Хатиг дахидаг гэсэн ойлголтоос салах хэрэгтэй”

2019-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Эрүүл мэндийн салбариын хүнд суртлын талаар хүмүүс ам уралдан ярьдаг. Тэгвэл үүднээсээ эелдэг харилцаа, эмх цэгцтэй орчноор биднийг угтах нэгэн өрхийн эмнэлгээс бэлтгэсэн сурвалжлагаа хүргэж байна. Энэ бол Баянзүрх дүүргийн XV хорооны “Цэдэн-Эрдэнэ” өрхийн эмнэлэг юм. Тус эмнэлгээр өдөрт 60-70 хүн үйлчлүүлдэг байна. Үүний ихэнх нь ахмад настан, бага насны хүүхэд байдаг байна. Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй учраас иргэдэд гэрийн тусламж үйлчилгээ, сэргээн засах, өдрийн эмчилгээ, оношилгоо шинжилгээ гэсэн дөрвөн чиглэлээр иргэдэд хүрч үйлчилдэг ажээ. Эмнэлгийн үйлчилгээний талаар Баянзүрх дүүргийн XV хорооны ахмад Б.Дандар “Манай өрхийн эмнэлгийн хувьд элгэсэг, дотно харилцаатай байдаг. Ахмадууд бидэндээ сайн үйлчилгээ үзүүлдэг. Биднээс төвөгшөөж элдэв ааш гаргадаггүй шүү. Бусад эмнэлэг шиг” гэж байсан юм. Энэ нь өрхийн эмнэлгийн эмчээс яриа авах зуур ажиглагдаж байлаа. Нэгэн ээж гурван хүүхдийн хамтаар ирсэн байлаа. Бага хүүхэд нь нярай, түүнийгээ үзүүлж яваа аж. Харин нөгөө хоёр хүүхдийн хувьд цэцэрлэгийн насных аж. Тэр хоёр эмнэлгийн өрөө бүхний хаалгыг шагайж хүмүүсийн ажилд саад учруулж байсан ч хэн ч тэднийг төвөгшсөөнгүй. Тэднийг үйлчлүүлж дууссаны дараа тус өрхийн эмнэлгийн дарга Б.Оюунноминтой уулзсан юм. Тэрээр хүүхдүүдийн хувьд дархлааны вакцинд хамрагдах болон амьсгалын замын өвчлөлөөр ирж үйлчлүүлдэг. Харин ахмадуудын хувьд зүрх судасны өвчлөл, даралт ихсэх хандлага байна. Улирал солигдож буй энэ үед залуусын дархлаа муудаж хатиг гарах тохиолдол элбэг байгаа. Хатиг долоон удаа гардаг гэсэн өрөөсгөл ойлголтоос салах хэрэгтэй. Хэрэв хатиг гарсан бол эмнэлэгт хандаж бүрэн эмчлүүлснээр олон удаа гардаггүй. Мөн сургууль, цэцэрлэг цугласан энэ үед бага насны хүүхдийг ханиад томуунаас хамгаалахдаа гэрийн аргаар дархлааг сайжруулах хэрэгтэй. Үүнд хоолыг нь сайн идүүлж, чихэрлэг хүнс бага хэрэглүүлэх, цагт нь унтуулах маш чухал. Харин өвдсөн үед өвчлөл бага үед эмчлүүлэх хэрэгтэй. Манай эцэг эхчүүд эмнэлэгт үзүүлэлгүйгээр эмийн сан эсвэл фэйсбүүк группээс зөвлөгөө авч дур мэдэн эмчилдэг. Энэ маш буруу. Харин эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах нь зүйтэй” гэсэн юм. Мөн хүмүүс томуугийн вакцин хийлгэсэн бол ханиад, томуу хүрэхгүй юм шиг боддог байна. Гэвч 180 гаруй томуу байдаг бөгөөд таны хийлгэсэн вакцин уг томуунд л үйлчилдэг байна. Мөн өрхийн эмнэлгүүдэд шинэ аав ээж нарт зориулсан эцэг эхчүүдийн болон жирэмсний сургалтыг явуулдаг ажээ. Энэ сургалтаар 0-5 насны хүүхдийг хөхөөр хооллох, нэмэлт тэжээл, дархлаажуулалтын талаар заадаг. Харин жирэмсний сургалтаар хөхөө яаж арчлах, энэ үеийн хооллолт, хувцаслалт, дасгал хөдөлгөөнийг заадаг гэж байлаа. Иргэдийн хувьд энэ сургалтад хамрагдах нь бага байдаг гэсэн. “Цэдэн-Эрдэнэ” эмнэлгийн зүгээс 7-15 настай хүүхдүүдэд сахуу татран өвчний болон 0-2 насны хүүхдийн вакцин хийж байгаа юм байна. Үүнд иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж буйгаа манай сониноор уламжиллаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.26  ПҮРЭВ  №191  (6158)  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05