Цаг уурын өөрчлөлтийг хөсөр хаясан дэлхийн удирдагчдыг Грета уучлахгүй

2019-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.АНУ Грета Танберг хэлье гэснээ нуухыг хүссэнгүй. Тэр бүү хэл дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүст хандан хамгийн хатуу үгсийг хэлснийг “CNN” дамжууллаа. “Бид мөхлийнхөө эхэнд ирчихээд байна. Гэтэл та бүхэн зөвхөн мөнгө болон өсөлтийг л ач холбогдол өгөн хэлэлцэж байна. Та нар яаж чадаж байна аа” гэж өнгөрсөн даваа гаригт болсон НҮБ-ын Үндэсний ерөнхий ассамблейн үеэр цаг уурын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэгч швед охин хэлжээ. НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн талаарх дээд хэмжээний уулзалт Нью-Йорк хотноо болсон бөгөөд 16 настай тэмцэгч охин хүрэлцэн ирсэн зочдоос сэтгэл хөдлөлөө нуухыг хүссэнгүй. Харин ч тэрээр бухимдан уурлаж, бүр уйлж буйгаа тэдэнтэй хуваалцсан байна. “Та нар надаас мөрөөдлүүдийг минь бас хүүхэд насыг минь өөрсдийнхөө хоосон үгсээрээ хулгайлж авсан. Би бол харин ч азтай нь. Гэтэл бидний цаана хүмүүс зовлон зүдгүүрт унаж, амь насаа алдсаар байна” гэж тэр ирээдүйн төлөө, бас одоо цагийн өмнө гашуудаж байна. Энэ гаригийн удирдагчдад илгээсэн Танбергийн мессеж маш тодорхой байсан юм. Өмнө нь тэр олон удаа улс орны тэргүүнүүдийг цаг уурын өөрчлөлтийн эсрэг юу ч хийгээгүйг нь шүүмжлэн буруутгаж байсан билээ. “30 гаруй жилийн турш шинжлэх ухаан энэ бүхнийг яг л болор шиг тув тунгалаг харууллаа. Харин та нар яаж зүгээр л урагшаа харсан хэвээрээ байж чадаж байна аа” гэж Танберг хатуу шүүмжилж байна.  

Грета Танберг гэж хэн бэ?

  Грета Танберг бол Шведийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч охин. Тэрээр дэлхий дахины анхаарлыг цаг уурын өөрчлөлтийн эсрэг хатуу шүүмжлэлээрээ идэвхтэй татаж чадсан юм. Тэрээр Шведийн парламентын ордны гадаа “Цаг уурын өөрчлөлтийг эсэргүүцэж байна” гэсэн лоозон барин суулт зарлаж байсан нэгэн. Ийнхүү ганц охины эхлүүлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн дэлхий дахины хэмжээнд хүртлээ өргөжжээ. Одоогоор манай гаригийн 100 гаруй сургуулийн сурагчид энэ эсэргүүцэлд нэгдэн тайван жагсаал хийж байна. Танберг өнгөрсөн хугацаанд сургуулиасаа чөлөөлөгдөж дэлхийн улс орнуудын бодлого тодорхойлогчидтой уулзах томоохон хэмжээний уулзалт зөвлөгөөнд оролцсоор ирсэн билээ. Гэвч түүний энэхүү өөрчлөлтийг хүссэн эрмэлзэл АНУ-д ирэх амаргүй байлаа. Тэрээр нислэгийн тасалбараас татгалзсан юм. Яагаад гэвэл өндөр зэрэглэлийн онгоцны тасалбар өндөр өртөгтэйгөөс тэр билээ. Үүгээр ч үл барам тэрээр Швейцарийн Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн форумд оролцохын тулд өнгөрсөн нэгдүгээр сард 32 цагийн турш галт тэргээр зорчсон байдаг. “Томчууд үр хойчдоо өртэй, тэдэндээ итгэл найдварыг нь үлдээх ёстой гэдэг. Гэхдээ би таны надад үлдээх найдварыг хүсэхгүй байна. Харин би та бүхнийг юу болоод байгааг үнэн сэтгэлээсээ харж, сандраасай, цочирдоосой гэж хүсч байна” гэж тэрээр Швейцарийн уулын аманд цугласан дэлхийн хамгийн баян бас хүчирхэг хүмүүсийн өмнө хэлсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.26  ПҮРЭВ  №191  (6158)  
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

14 цаг 24 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

2026-08-06
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-06
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

2026-08-06