П.Ганхүү: Утааг бууруулах шийдэл нь метан хий байх болно

2019-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -Токиод болсон “Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын форум”-д хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулаад ирсэн. Ямар төслүүдэд хөрөнгө оруулалт татахаар болов? -Япон улсын Токио хотноо болсон “Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын форум”-д 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, монголд хөрөнгө оруулах боломж, хамтран ажиллах талаар зөвлөлдлөө. Японы Газрын тос, байгалийн хий, металлын асуудал эрхлэх байгууллага, Япон, Монголын Эдийн засгийн хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан форумыг  хөрөнгө оруулагчид өмнөх жилүүдийнхээс илүү сонирхож өргөн хүрээтэй оролцлоо. “Эрдэнэс Монгол” компани нүүрс боловсруулах, зэс хайлуулах болон мөнгөний хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулж, ахисан түвшний түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж эрэлхийлсэн. Энэ удаагийн хөрөнгө оруулагчдын форумд бодитой хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд цугларснаасаа өмнөх жилүүдийнхээс онцлог байлаа. Япон улсын хамтын ажиллагаа 1990-ээд онд ихэнхдээ тусламж авах чиглэлээр явж ирсэн бол энэ удаад шинэ шатанд гаргаж, Японы өндөр технологиор Монголын эрдэс баялгийн нөөцийг боловсруулъя. Болж өгвөл нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүний бэлдэц болгож нийлүүлэх чиглэлээр зээл гэхээс илүү аль аль талдаа ашигтай төслөө хамтарч хэрэгжүүлэхээр боллоо. Энэ чиглэлд тодорхой төслүүдэд санал нэгдэж ярилцсан. Уул уурхайн нөөцөд суурилж, Японы өндөр технологиор эцсийн бүтээгдэхүүн хийх чиглэлээр хамтран ажиллах боломж бий.Тухайлбал, нүүрс боловсруулах, газрын ховор элемент, ашигт малтмалын чиглэлээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өндөр технологийг нэвтрүүлснээр нэмүү өртөг шингээж, хөгжих боломжтой гэж харж байна. -Бүрэлдэхүүн компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх гол төсөл бол Гашуунсухайтын автозам. Замын засвар шинэчлэл ямар байна вэ? -Монгол Улсын экспортын орлогын 70-80 хувь Гашуунсухайтын автозамаар гарч байна. Жилд 20 сая тонн нүүрс, 24 цагаар гарч байгаа 13 мянган тээврийн хэрэгсэл тасралтгүй явж байна. Гашуунсухайтын замыг шинэчилж, засварлахад сүүлийн нэг жилд нэлээн том дэвшил гаргалаа. Өмнө нь зөвхөн замын нөхөөс хийдэг байсан бол энэ жил 45 км  замыг иж бүрэн засч, хучилтыг хийсэн. Энэ  мэтээр дараа жил 50-60 км болж үргэлжлээд явна. Замын эвдрэл гэмтэл энэ зун харьцангуй бага байлаа. Харин жолооч нарын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцлийг сайжруулах ажил хийж байна. Уул уурхай, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтраад цөөнгүй ажил хийсний нэг нь жолооч нарыг эмчийн үзлэгт хамруулсан. Бүх жолоочийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах ажлыг жил бүр хийнэ. Жолооч нар машиндаа хооллож, унтаж хүнд нөхцөлд ажиллаж байна. Ажиллах орчин нөхцлийг сайжруулахын тулд амрах, усанд орох орчин бүрдүүлэхээр хөрөнгө оруулалт хийж, хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж байна. Тавантолгой талдаа нэг зогсоол, Гашуунсухайтын хилийн ойр 1000 автомашин зогсоох хоёр төсөл хэрэгжээд явж байна. Төслүүдээс бодит үр дүн гарна гэж харж байна. -“Эрдэнэс Монгол” компанийн “Эрдэнэс метан” төслийн хайгуулын өрөмдлөг эхэлсэн үү. Үйл явц хэр байна вэ? -Монгол Улсын хувьд коксжих болон хүрэн нүүрсний арвин нөөцтэй. Багануур, Тавантолгойн бүлэг орд маш тархмал 1000 гаруй тэрбум тоннын нөөцтэй. Хүрэн нүүрс, коксжих нүүрс хоёулаа метан хий агуулж байдаг. Метан нь Тавантолгойн олборлолтын дээд давхарга биш 600-1000 метрт байгаа юм. Австралийн компанитай Эрдэнэс Монголын охин компани болох “Эрдэнэс метан” хамтарч хайгуулын ажил хийлээ. Эхний үр дүн гарч эхэлсэн. Хайгуулын ажил эрсдэлтэй учраас эрсдэлээ даах гадны хөрөнгө оруулагчтай хамтрах нь чухал. Өөрөөр хэлбэл, метан хийний илэрц, нөөц тодорхой хэмжээнд олдсон гэж ойлгож болно. Үйл явц үргэлжилж тайлан гарсны дараа олон нийтэд зарлана. Ер нь урт хугацаандаа утааг бууруулах шийдэл нь метан хий байх боломжтой. Бусад улс орон ч метан хийгээр утаагаа бууруулсан байдаг. Утааг бууруулахын тулд  орон сууц, сайжруулсан түлш байх ёстой. Гэхдээ урт хугацаандаа бол метан хийгээр шийдвэрлэнэ гэж харж байгаа. Дээр нь эрчим хүчний цэвэр эх үүсвэр метан хийгээр ажилладаг станцуудыг барих боломжтой. -Метан хийн төслийн олборлолт, ашиглалт амжилттай болбол эдийн засгийн үр өгөөж ямар байх вэ? -Нөөцийн хэмжээ, олборлох хүндрэл хэр байгаагаас шалтгаална. Урьдчилсан байдлаар эдийн засгийн үр өгөөжтэй, олборлолт ашигтай байна гэж тооцоолсон. Нөөц тодорхой болсны дараа илүү ойлгомжтой болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.26  ПҮРЭВ  №191  (6158)
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

16 цаг 44 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

20 цаг 42 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

20 цаг 42 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

20 цаг 42 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Уржигдар 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Уржигдар 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Уржигдар 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Уржигдар 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Уржигдар 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Уржигдар 13 цаг 19 мин