Дэлхийн улс төр: АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн хүүг ороосон Д.Трампын “урт утас”

2019-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.АНУ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дэлхий дахины анхаарлыг татах нэгэн шуугиант баримтыг дэлгэн тавьсныг тус улсын улс төрийн мэдээлэл, судалгааныwww.factcheck.org цахим хуудаст онцолжээ. “Жое Байден АНУ-ын Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Украин руу хэдэн тэрбум ам.доллар оруулсан, үүнийгээ хууль хяналтынхнаас нуун далдалсан. Үүнийгээ ч ерөнхий прокуророос далдалсан. Тухайн үед түүний хүү Хантер хуульч байсан“ гэж Д.Трампын дэлгэсэн баримтад дурджээ. Ж.Байден нь 2009-2017 онд АНУ-ын Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Бас тэрээр ирэх оны төрийн тэргүүний сонгуульд хүч үзэх билээ. Өнгөрсөн тавдугаар сард Украины тэргүүн прокурор тухайн үед бага Байден Украин дахь хийн компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн байсан, бас мөрдөн байцаалт хийгдээгүй хэмээн мэдэгдэж байжээ.  

В.Зеленскид өгсөн Д.Трампын зөвлөгөө

  “Хантер Байден Украины хуулийг одоог хүртэл ямар нэг байдлаар зөрчөөгүй. Тиймээс ч бид түүнийг буруу зүйл хийсэн гэж хэлэх аргагүй юм” гэж Украины ерөнхий прокурор Юри Луценко “Bloomberg News”-т ярьжээ. Гэвч Луценко өнгөрсөн сард огцорсон юм. Учир нь тухайн үед тус улсын томоохон албан тушаалтнууд Украины хийн компанитай холбоотой авлигын хэрэгт холбогдож, мөнгө угаасан болон хууль бусаар шилжүүлсэн хэргийн дуулиан газар авчээ. Гэвч энэ нь Хантер Байден компанийн захирлуудын зөвлөлд нэгдэхээс өмнө болсон үйл явдал аж. Одоогоос дөрвөн сарын өмнө Ерөнхийлөгч Д.Трамп Хантер Байдены эсрэг Украинд гомдол мэдүүлж байсан юм. Ойрын өдрүүдэд тэрээр энэхүү заргаа дахин эхлүүлсэн байна. Ингэхдээ Д.Трамп Украины саяхан сонгогдсон шинэ Ерөнхийлөгчид хандан Байдены өнгөрсөн долдугаар сарын турш ярьсан утасны яриаг нь шалгахыг шаардсан байна. Д.Трамп өнгөрсөн долдугаар сарын 25-нд Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон В.Зеленскид баяр хүргэсэн юм. Дараа нь тэрээр Хьюстэн хотноо сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Украины Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлага төгс болсон” гэж байв. Д.Трамп Ж.Байденыг АНУ-ын мөнгийг Украин руу нууцлан гаргасан, үүнийг нь Хантер Байден хууль хяналтынхнаас далдалсан хэмээн мэдэгдсэн юм. Энэ сарын 22-нд тэрээр “Байденд маш олон асуудал бий. Үүнгүйгээр ч түүнд асар их асуудал бий” гэж байв. Түүнчлэн “Украины Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт маш өгөөжтэй байлаа. Энэ улс асар их авлигад идэгдчихсэн байсан. Ийм улсыг бид ч бас ард түмэндээ хүсэхгүй. Бид Дэд Ерөнхийлөгч Жое Байден болон түүний хүүгийн Украинд хэдийнэ бий болгосон авлигыг эх орондоо байлгахыг хүсэхгүй” гэжээ.  

Д.Трамп чухам юуны тухай ярьсан бэ?

  2016 оны гуравдугаар сард Ж.Байден Украинд айлчилсан юм. Энэ үед хэрэв Украин улс авлигаас ангижирч, ерөнхий прокурор Шокиныг суудлаас нь зайлуулбал нэг тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргах саналыг нууцаар үйлдэх вий гэсэн сэрэмжлүүлэг байжээ. Харин Байден энэхүү эрэлт хэрэгцээг өнгөрсөн нэгдүгээр сард болсон гадаад харилцааны консулын зөвлөгөөний үеэр олж мэджээ. Гэвч Шокиныг суудлаас нь чөлөөлөхийг Украинд зөвлөсөн ганц улс нь АНУ байгаагүй юм. ОУВС-гийн ерөнхийлөгч Кристин Лагард Украины Эдийн засгийн засгийн сайд болон түүний багийнхан Засгийн газрын авлига хээл хахуулийг эсэргүүцэн огцорсны дараа энэхүү авлигыг таслан зогсоохын төлөө шинэ зүтгэл гаргахгүй бол 40 сая ам.долларын зээлээ зогсооно хэмээн заналхийлж байсан билээ. “Энэхүү шинэчлэлийг толгойлж байсан тус улсын ерөнхий прокурорын орлогч хүчин чармайлт нь ерөнхий прокурор Виктор Шокины зүгээс ирсэн дарамтын улмаас мухардалд орсныг мэдэгдсэн” хэмээн 2017 оны нэгдүгээр сарын 3-ны Конгрессийн судалгаа үйлчилгээний тайланд дурдсан байлаа. Шокин нь тус улсын Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн удирдлага дор ерөнхий прокуророор ажиллаж байсан юм. 2014 онд В.Янукович суудлаасаа хөөгдсөнийхөө дараа ОХУ-д орогнох болсон юм. Үүний дараа түүнийг эх орноосоо урвасан хэргээр ялласан билээ.  

Барууны хэвлэлүүд юуг онцлов?

  2014 оны тавдугаар сард Хантер Байден Украины хамгийн том хийн компаниудын нэг “Бурисма Групп”-ын захирлуудын зөвлөлийн гишүүн болсон байдаг. Үүнээс нэг сарын дараа “Associated Press”-т “Байден улс төрийн аюултай алхам хийлээ” хэмээх нийтлэл хэвлэгдэж байжээ. Тус нийтлэлд дурдсанаар “Хантер Байден түүний аав болон Обамагийн засаг захиргаан дахь бусад хамтрагчид нь Украины шинэ Засгийн газрын ялангуяа эрчим хүчний үйлдвэрлэлийнх нь нөлөөллийг бий болгохоор зорьж байх үед тус улсын эрчим хүчний томоохон компанийн захирал мөн топ хуульчаар нь ажиллаж байжээ” гэжээ. 2015 оны арванхоёрдугаар сард “Уолл Стрийт Журнал”-д “Бурисма компанийг үүсгэн байгуулагч Микола Злочевски Украин болон Их Британийн хууль хяналтын байгууллагын мөрдөн байцаалтад гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай хэмээн шалгуулж байсан юм. Гэвч авлигын эсрэг Украины өмгөөлөгчид Клочевски нь хуулийн байгууллагуудаас зугатаж чадсан байх магадлалтай. Учир нь Бурисма компанид Хантер Байдены оролцоо өндөр билээ. Мөрдөн байцаагчид тус компанийн менежментийн хэсэгт АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн хүүтэй таарвал хэргийг цааш мөрдөхөд хүндрэлтэй болох нь ойлгомжтой гэж Украины авлигын эсрэг төвийн гүйцэтгэх захирал Дариа Калениук “Уолл Стрийт Журнал”-д ярьжээ” хэмээн бичжээ. Гэсэн хэдий ч Хантер Байден энэхүү мөрдөн байцаалтын цаана байсан эсэх болон Украиныг ерөнхий прокурор Шокиныг ажлаас нь чөлөөлөхийг түүний аав өөрийнх нь өмнөөс шаардсан эсэхэд ч ямар нэг нотлох баримт байхгүй байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn
УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Уржигдар 17 цаг 57 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

Уржигдар 17 цаг 38 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Уржигдар 17 цаг 27 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Уржигдар 17 цаг 23 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Уржигдар 11 цаг 32 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

Уржигдар 11 цаг 23 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

Уржигдар 11 цаг 15 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Уржигдар 06 цаг 00 мин