Э.Бөхбат: Дүрэм зөрчихгүй бол осол 50 хувь буурна

2019-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ ЦЕГ, ТЦА-наас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяныг эхлүүллээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа. -Аяны талаар мэдээлэл өгөхгүй юу? -Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар бие биендээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлж чадвал түгжрэл 38 хувиар буурна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр ослын тоо өсч, сүүлийн гурван жил хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсон. Үүний 150 нь хүүхэд байна. Тиймээс энэ удаа  зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогчдын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх зорилгоор “Дураараа биш ээ Дүрмээрээ” соён гэгээрүүлэх нэгдсэн арга хэмжээг сарын хугацаанд зохион байгуулна. -Зам тээврийн ослын ихэнх нь орон нутагт үйлдэгддэг үү? - Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд сая гаруй зам тээврийн осол бүртгэгдсэний 72 хувь нь нийслэлд 27 хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Дураараа биш дүрмээрээ” аяны гол зорилго нь осол гарсны дараа биш осол гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэнэ. Ослын шалтгааныг авч үзвэл жолооч нар дүрмээ биелүүлдэггүйгээс ихэвчлэн гардаг. Тухайлбал, гэрлэн дохио шилжчихээс амжиж уулзвар нэвтрэх гэж яараад зам тээврийн осол гаргадаг. Мөн тухайн уулзвар дээр өдөржин түгжрэл үүсэх зэрэг олон сөрөг үр дагавартай. Хамгийн гол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, хурт хэтрүүлэхгүй, хамгаалах бүсээ зүүж хэвшвэл зам тээврийн осол 50 хувь  буурах боломжтой. Эх сурвалж: www.polit.mn      
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

17 цаг 16 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06