Дүнжингарав худалдааны төвийн нэг мкв талбай 82-200 мянган төгрөгийн үнэтэй болсон байна

2019-09-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос Түрээсийн төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор ТУЗ-ийн гишүүд болон Хотын захиргаанд хандаж мэдээлэл хийлээ. Тус захын нэг ам.метр талбайг 82500 төгрөгөөр түрээсэлж байсан бол 167-200 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр болсон учир түрээслэгчид эсэргүүцлээ илэрхийлж буй юм. Энэ талаар дүнжингарав худалдааны төвийг түрээслэгч Ж.Сүхбат “Дүнжингарав худалдааны төвийн ТУЗ-ын дарга нараас 450 мянга байсан түрээсийн төлбөр 995 мянган төгрөг болсон гэсэн гэрээг ирүүлсэн. Шууд гэрээ байгуулбал 995 мянга харин энэ сарын 25-аас ирэх сарын тавны дотор гэрээ байгуулбал нэг сая 200 мянган төгрөг, энэ хугацаанаас хойш гэрээ байгуулбал нэг сая 500 мянган төгрөг гэж заасан байсан.Мөн цаашид үйл ажиллагаагаа явуулах хүмүүс шинээр гэрээ байгуул гэсэн юм. Ийм шахаж тулгасан, албадан гаргах үйл ажиллагааг хийж байна. Энэ тал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг анхаарна уу гэж хүсмээр байна. Та дарамт шахалт, заналхийлэл ирж байгаа бол та бүхэн төрийн хамгаалалтад байгаа шүү. Төр томилсон хүнээ хамгаалах эрхтэй. Бид бизнесийн салбарын шарилжыг зулгаах гэж ирснээс зүлгийг нь зулгаах гэж ирээгүй. Хэрэв баялаг бүтээж буй иргэний бизнесийг ханаж цадталаа баяжсан олигархууд булааж байгаа бол төр тэмцэнэ гэж мэдэгдэж байсан. Тэгвэл төр үндсэн үүргээ биелүүлж иргэдийнхээ дуу хоолойг сонсооч гэж хүсмээр байна” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

17 цаг 56 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06