Гурван хүрэл медальтай гэдэг олимпод бэлэн гэсэн үг биш ээ

2019-09-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Ингэж хэлэхээр зарим нэг нь дүргүйхэн байж мэднэ. Уг нь “чамлахаар чанга атга” гэсэн үг бий л дээ. Гэхдээ л манай чөлөөтийнхөн дэлхийн чанартай тэмцээнүүдээс алт, мөнгөн медальтай ирдэг байсныг бодохоор чамлах ч багадах юм шиг санагдах. Үүнийг хэлэхэд багийнхаа нүүрийг тахалж медаль зүүж ирсэн гурван эмэгтэй маань гомдож магадгүй. Та нарыгаа тойруулж хэлэх үг маань юм шүү. Чөлөөтийнхөн дотроо Соронзонболдын Батцэцэг гэдэг нэр огт хуучраагүйг саяын тэмцээн харууллаа. Тэрээр “Лондон-2012” олимпийн хүрэл медальтай, дэлхийн хошой аварга Монголдоо алдартай тамирчны нэг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгосон нь ч нэгийг хэлэх байх. Москвад болсон ДАШТ-д одтой сайхан барилдаж дэлхийн аваргын титмийг анх хүртсэнээсээ хойш С.Батцэцэг үнэхээр сайн тамирчин гэдгээ нотолсоор ирлээ. Өнгөрсөн сард Польшийн Варшавт болсон “А” зэрэглэлийн тэмцээнд тэр 68 кг-д торойсондоо. Уг тэмцээний хошой аварга нь болсон. Сая Нур-Султаны дэвжээнд сугалаа нь чанга таарсан ч зогсолтгүй өрсөлдсөөр дутуу байсан медалиа авч чадлаа. Дагах барилдааных нь учраа Францын бөх Кумба-Лоррок  ДАШТ-ий мөнгө, хүрэлтэй тун сайн бөх. Тэгвэл С.Батцэцэг түүнийг 12:2 гэсэн оноогоор цэвэр ялж олимпод оролцох эрхийн болзлоо хангасан юм. С.Батцэцэгээс өмнө эмэгтэй 55 кг-д Б.Болортуяа, 59 кг-д Б.Шоовдор нар мөн хүрэл медаль хүртээд байсан. Энэ гурван медаль Монголын чөлөөтөд эмэгтэйчүүд нь угаасаа дөнгүүр юм шүү гэдгийг баталлаа шүү дээ. Энэ удаагийн ДАШТ-д оролцсон эрэгтэйчүүдийн хувьд өсвөр үе болон 23 хүртэлх насныхны Азийн аварга “Арслан” клубын тамирчин ОУХМ Тулга 65 кг-д V байр эзэлж “Токио-2020” олимпод оролцох эрхээ авсныг эс тооцвол жүдогийнхонтой адил амжилт нь буурчихсан харагдаж байгаа юм. Тийм жингийн тэр дэвжээнд гарлаа л гэх. Хожигдлоо л гэсэн үг сонсогдох ийм л байлаа шүү дээ үнэн гэвэл. Хэдийгээр багийн дүн гэж байдаг ч хэн нэгнийхээ гаргасан амжилтын далбаан дор бусад нь нуугдаж үлдэх учиргүй. Гэтэл манай чөлөөт төдийгүй жүдогийнхон ийм муу зуршилд дассан шинжтэй болчихсон. Ингэхээр чи юу хэлэх гээд байна вэ гэвэл ДАШТ-ий гурван хүрэл медалийг өмнөх амжилтуудтайгаа жишин үзэж чамлангуй хандаасай гэх байна. Монголын чөлөөт бөхийн холбоо дундуурхан ажиллаж байгаагаа ч ухаарах цаг нь болсон байх гэдэг үгийг нэмэрлэе. Жил хүрэхгүйн дараа “Токио-2020” зуны олимп болно. Яг л үнэнийг хэлбэл чөлөөтийнхөн бэлэн биш байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.24  МЯГМАР  №189  (6156)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05