Б.Оюумаа: Сурталчилгаанд ашиглах цахим хуудсыг ХХЗХ-нд заавал бүртгүүлнэ

2019-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар дугуй ширээний уулзалтыг Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, хуульч, судлаачдын дунд зохион байгууллаа. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Өмнөх 2016, 2017 онд сонгууль зохион байгуулсан хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, цахим орчинг сонгуулийн үеэр хэрхэн ашиглах талаар тусгасан байгаа. Мөн телевиз, радиогоор явуулах сонгуулийн сурталчилгааны хугацаа өмнө нь хоногт 60 минутаас хэтрэхгүй байсан бол шинэ зохицуулалтаар мэргэжлийн байгууллагаас гаргасан санал хүсэлтээр хоногт 120 минутаас хэтрэхгүй байна гэж тусгасан. Өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооноос хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдэгдэл хүлээн авч, зөвшөөрөл олгодог байсан. Харин шинэ зохицуулалтаар энэ ажлыг Харилцаа холбооны зохицуулагч хороо хариуцдаг болсон. Сонгуулийн сурталчилгааны үеэр олон нийтийн цахим сүлжээ ашиглахдаа нам, эвсэл, нэр дэвшигчид пэйж хуудас ашиглахаар бол заавал Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ. Мөн пэйж хуудсаараа сурталчилгаа явуулахдаа олон нийтийн сэтгэгдлийг оруулахгүй байх тохиргоо хийнэ. Хууль зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэлээ. Хуульд зааснаар нэр дэвшигч болон нам эвсэл тус бүр нэг цахим хуудастай байж болно. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

18 цаг 4 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06