Хар алт дагасан хар мэдээллүүд

2019-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Их хотын иргэдээ эрүүл аюулгүй орчин амьдруулахын тулд түүхий нүүрсний хэрэглээг болих зайлшгүй хэрэгтэй. Жил бүрийн өвөл нийслэлчүүд хорт утаан дундаа мансуурч, өвчин эмгэгт баригдаж буй. Энэ асуудлыг шийдэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд 62 дугаар тогтоолоо гаргасан билээ. Өнөөдөр уг шийдвэрийг эсэргүүцэж нүүрсний ченжүүд хар пиар явуулж эхэллээ. Тодруулбал, засгийн шийдвэрээр байгуулагдсан “Тавантолгой түлш”ХХК-ийн үйлдвэрлэж буй нүүрс илчгүй гэх мэдээллийг сошиалаар цацаж иргэдийг төөрөгдүүлж байна. 100 хүрэхгүй нүүрсний амны эзэд, тэдний борлуулагчид болох нүүрсний ченжүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь илт байна. Энд нэг л шалтгаан бий. Нүүрсний ченж гэх нөхдийн халаасанд ордог мөнгө алга болчих гээд байгаа болохоор тэр. Эх сурвалжийн мэдээлснээр ченжүүдийн халаасыг түнтийлгэдэг 100 орчим тэрбумын эргэлт нь зогсчих гээд сандарцгааж эхэлсэн нь энэ аж. Тиймээс Засгийн газрын шийдвэрийг буруу гэж харагдуулахаар улайран амь тэмцэж явна, нүүрсний ченжүүд. Хар пиараа сошиалаар дамжуулан, худал үгсээ уран хөхөө мэт донгодож, иргэдийн тархийг угааж, төөрөгдүүлэх зорилготой. Арга ядсан хэлбэрдэлт нь амжилт олбол нүүрсний ченжүүд түүхий нүүрсээ нийслэлд оруулж ирэх төлөвлөгөө биелнэ гэж сэтгэжээ. Бүр нойтон нүүрсээ нийслэл рүү оруулахаар Эмээлт, Налайхад бэлтгэлээ базаачихсан сууна. Их хэмжээний хөрөнгө эргэлдүүлэх нүүрсний ченжүүд татварт хөрөнгө мөнгө хуримтлуулдаггүй гэхэд хилсдэхгүй. Иргэдийн эрүүл мэндийг хөсөр хаяж, 100 тэрбумаар эргэлдэх зах зээлээ аварч үлдэн, халаасаа зузаалахаар ичихгүй худал мэдээлэл түгээсээр. Үүний цаана чамгүй санхүүжилт явагдаж байгаа нь гарцаагүй. Хэдэн төгрөгөөр хөлсний хэдэн нөхдүүдийг ажиллуулж, худал мэдээлэл бэлтгэн, олон нийтийн сүлжээгээр явуулж байгаа нь ч тод харууллаа. Яагаад иргэд, олон нийтийн эрх ашгийг шал шавхайтай хутган байж, хөрөнгөжих ёстой гэж. Халтар таван цаасны төлөө өөрсдийгөө ч хордуулна гэдгээ ойлгодоггүй хэрэг үү. Олон нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, өөрсдийнхөө эрүүл мэндээс илүүтэй хөрөнгөжих баяжихыг л бодож байгаад нь харамсмаар. Хүйтнийг далимдуулан олох тэр хэдэн төгрөг нь хордож гэмтсэн эд эрхтэнгээс нь илүү үнэ цэнтэй байж таарах нь. Тиймээс л утаа, тортог багасгах арга хэмжээг эсэргүүцэн, таван цаасны хойноос амь тавин орилолдоцгоож байх шиг. Үнэхээр ядруухан сэтгэхүйтэй нүүрсний наймаачид бололтой. Засгийн газрыг буруу тогтоол үйлдсэн гэж харагдуулах, Тавантолгой түлшийн үйлдвэрлэсэн нүүрс чанаргүй хог гэж харагдуулах жүжигчилсэн тоглолт явсаар байна.  Засгийн газрын шийдвэртэй тэмцэлдэх ченжүүдийн санаархал оргилдоо хүрлээ. Эх сурвалж: newsmall.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

18 цаг 4 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06