Энэтхэг улс эрчим хүчний салбарт 1236 тэрбум долларын санхүүжилт үзүүлнэ

2019-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдэх Энэтхэг улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зуржээ. Хоёр улсын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар энэтхэгийн тусламжаар Монгол Улсад Кибер аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах төслийн явц ахицтай байгааг тэмдэглэжээ.Мөн Энэтхэг Улсын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын зээлийн шугамын хүрээнд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төсөл урагшлан хэрэгжиж байгаад монголын тал сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал болон эдийн засгийн өсөлтийг хангахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгджээ. Энэ хүрээнд энэтхэгийн тал уг төсөлд 236 сая ам.долларын зээлийг нэмэлтээр олгох тухай Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авснаар Энэтхэг Улсын Засгийн газраас уг төсөлд нийт 1236 тэрбум ам.долларын санхүүжилтийг хийхээр тогтов.Талууд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-т нэн шаардлагатай буй инженер болон техникийн ажилтнуудыг Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд сургахаар тогтжээ. Монголын тал Энэтхэгийн “нарны дээвэр” төслийн хэрэгжилтийн туршлагаас судлах, Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийг Энэтхэгт сургах сонирхлоо илэрхийлэв. Гамшгийн менежмент нь хамтын ажиллагааны чухал салбар болохыг онцолж, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Энэтхэг Улсын Үндэсний Гамшгийн удирдлагын газар хооронд “Гамшгийн менежмент, гамшгийн эрсдлийг бууруулах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэв. Түүнчлэн 2018 онд Монгол Улсад болсон байгалийн гамшгийн үеэр Энэтхэг Улсаас хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд монголын тал талархал илэрхийлжээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

18 цаг 4 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06