Цахилгаан тамхи шинэ өвчин үүсгэж байгааг анхаарууллаа

2019-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-д цахилгаан тамхины хэрэглээ нь уушгины шинэ өвчин үүсэхэд хүргэж байгааг анхааруулсан байна. Мөн Мексик улс энэ тамхийг хэрэглэхийн эсрэг арга хэмжээ хэрэгжүүлж байна. Гэвч хэрэглэгчид нь энэ бараанд тавьсан хоригийг зөрчсөөр байгаа аж. Ялангуяа, сүүлийн өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп олон янзын амттай энэ тамхийг худалдахыг хориглох боломжтой гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаад байгаа аж. Тэрээр энэ тамхинаас үүссэн уушгины өвчнөөр өвдсөн хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа болон долоон хүн нас барсны дараа  энэ мэдэгдлийг хийсэн байна. Эрх баригчид ялангуяа, хүний сэтгэхүйд нөлөөлдөг каннабисийн хольцтой цахилгаан тамхийг хэрэглэж байгаад санаа зовж байгаа аж. Харин АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс долоон хүн нас барсан тохиолдол Калифорни, Иллинойс, Индиана, Канзас, Миннесота, Ореган мужид бүртгэгдсэн гэж мэдээлжээ. Түүнээс гадна 36 мужид энэ тамхины  улмаас уушгины өвчтэй болсон 400 гаруй хүн бүртгэгдсэн байна. Тиймээс эрх баригчид цахилгаан тамхи худалдахыг хориглосон шинэ хориг нь их чухал ач холбогдолтой гэжээ. Тухайлбал, Нью-Иорк хотод амттай цахилгаан тамхи худалдаалахыг хориглосон. Шинжлэх ухааны салбарт энэ өвчин болон тамхинд хэрэглэдэг тос ямар холбоотой болохыг тодорхойлохыг зорьж байгаа юм. “New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлүүлсэн судалгаагаар 53 өвчтөний 84 хувь нь каннабистай тамхи татдаг болохыг тогтоосон байна. Мөн судалгаанд оролцсон өвчнүүдээс каннабисийн төрлийн 14 өөр бодис илэрсэн. Түүнээс гадна никотин хэрэглэсэн 13 хүн гарснаас  өвчтөнүүдийн тэн хагасаас илүү нь “Данк Вапе” хэмээх бүтээгдэхүүн хэрэглэснийг онцолжээ. Нью-Иорк хотын Засгийн газрын  эрүүл мэндийн департаментын мэдээлснээр энэ нь уушгины өвчин үүсгэдэг Е витамин агуулсан цэвэрлэгээний тос ажээ. Е витамин нь арьсанд нэмэлт тэжээл маягаар хэрэглэхэд аюулгүй. Гэхдээ энэ тосоор амьсгалахад үзүүлэх үр дүн нь цахилгаан тамхи татсан шиг болдог эсэх нь тодорхойгүй байгаа юм. Харин эрх баригчид Е витамин агуулсан тослог зүйлс уушгины өвчинтэй холбоотой байж болно гэж үзжээ. Хэдийгээр цахилгаан тамхины эсрэг тэмцэж байгаа ч хэрэглэгч, үйлдвэрлэгч байгаа учраас хэрэглээ  нь нэмэгдсээр байгаа аж. Тухайлбал,  Мексикийн Мехико хотод энэ тамхийг хэрэглэгчдийн гурав дахь уулзалт ирэх сард болох юм байна. Мөн VTC компанийн маркетингийн албаны дарга Рафаэль Флорес Вега “Ихэнх тохиолдолд цахилгаан тамхинд хордож байгааг хэрэглэгч өөрөө хариуцна. Бид ямар нэгэн хэрэглэгч АНУ-д хориотой бодистой цахилгаан тамхийг хэрэглэж байгааг хянаж чадахгүй” хэмээн онцолжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.20  БААСАН  №187  (6154)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

18 цаг 1 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06