Л.Эрдэнэчулуун: Монос Улаанбаатар, Тавин-Ус, Ази фарм, Хүрмэн эмийн сангийн үйл ажиллагааг зогсооно

2019-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
 С.САРУУЛ Мэргэжлийн хяналтын газраас эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хяналт шалгалт хийснээ танилцууллаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг  95 эмийн сан, эм хангамжийн байгууллагад хяналт, шалгалт хийхэд стандартад заасан хүний нөөц, өрөө тасалгаа хүрэлцээгүй, эм шинжлэгч орон тоогоор ажилладаггүй зэрэг цөөнгүй зөрчил илэрсэн байна. Шалгалтаар “Эл Би Бэбис” ХХК-ийн Бүжифарм эмийн сангийн зэрэглэл бууруулах,  ариутгал халдваргүйтгэлийн журам зөрчсөн, хатаах шүүгээ нь ажиллаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байсан  “Ананас” эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, хугацаатай албан даалгавар хүргүүлсэн байна. Түүнчлэн хадгалалтын дэглэм зөрчсөн, жор барих эрхгүй хүн эм барьсан, жороор олгох эмийг хүчингүй жороор олгосон, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй зэрэг зөрчилтэй 24 аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг үүсгэжээ.   Ананас, Цогт ээж, Монгол фарм сангуудад худалдаалж байсан хадгалалтын дэглэм зөрчсөн нийт найман нэрийн  177 ширхэг, 375 мянган төгрөгийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч, устгалд шилжүүлж, 12.6 сая төгрөгийн торгуулийг 22 ААН, 2 албан тушаалтанд оногдуулжээ. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Улаанбаатар хотод 1300 эмийн сан бий. хэрэглэдэг улс байхгүй. Эм бол хор. Та нар хяналт шалгалт явуулаад шаардлага хүргүүлэх төдий арга хэмжээ аваад үр дүнд хүрэхгүй. Тиймээс стандарт шаардлага зөрчсөн дунд их эрсдэлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цуцалж, зэрэглэл бууруулна. Тэр дунд эм найруулах усан хангамжгүй Монос Улаанбаатар, Тавин-Ус, Ази фарм эмийн сангийн  үйл ажиллагааг зогсооно. Хүрмэн, Хүрээ фарм, Жаргалт-Эрдэнэ, Бурам фарм компаниудын тусгай зөвшөөрлийг цуцал. Эм ханган нийлүүлсэн газрыг нь цагдаагийн байгууллагад шилжүүл. Хүний хогийг шүүрдэх биш уг үндсээр нь арилгах хэрэгтэй.Торгууль бол хариуцлага биш. Эм бол хор. Хорыг ямар ч хяналтгүйгээр иргэдэд олгож байна. Бараг айл бүр гэртээ хувийн эмийн сантай болчихсон. 95 эмэн сан дээр 300-400 зөрчил илэрсэн байна. Юуг нь хаацайлаад байгаа юм. Гурван жил олгох хуультай байхад таван жил олгосон байна. Эдгээр эрх бүхий хүмүүсийг нэр албан тушаалаар нь цагдаад шилжүүл” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

18 цаг 1 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06