Хилчдийн өдөрт 2000 гаруй ахмад хилчин оролцлоо

2019-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Жил бүрийн есдүгээр сарын 17-ныг Хил хамгаалах байгууллагаас Хилчдийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг заншилтай. Энэ жил хил хамгаалах байгууллагын 86 жилийн ой, Хилчдийн өдөр, Олон улсын ахмадын баярын өдрийг нэгтгэн тэмдэглэж байгаагаараа онцлог байв. 1933 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Дотоодыг хамгаалах газрын харьяанд Хязгаарын цэрэг нэртэй байгуулагдсанаас хойш 86 намрыг ардаа үджээ. Эх орныхоо торгон хил, ард түмнийхээ амар тайвны манаанд зогсож буй хилчин дайчиддаа зориулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Сүлдэт баганд цэцэг өргөлөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд 2000 гаруй ахмад хилчин оролцсон юм. Энэ үеэр хил хамгаалах байгууллагын Ахмадын хорооны тэргүүн, бэлтгэл дэд хурандаа Б.Баяраа “Эх орныхоо хилийг манасан хилчин бүр, тухайн үеийн гурван жилийн цэргүүд, офицер, ахлагч нарын толгойд хоногшсон ганц өдөр бол есдүгээр сарын 17 байдаг юм. Өнөөдөр 86 жилийн ойн босгон дээр хил хамгаалах байгууллагаас энэ сайхан өдрийг олон улсын ахмадын баяртай хамтатган тэмдэглэж байгаад баяртай байна. Сургууль төгсөөд алба хааж, хилийн отряд, заставт ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад 30-40 жил уулзаагүй хүмүүсийг цуглуулж дурсамжит уулзалт хийж байгаа нь сайхан байна. Мөн энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ХЦДБЧ маань бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байна” гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.18  ЛХАГВА  №185  (6152)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

18 цаг 46 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06