PR компаниуд Хонгконгийн шинэ дүр төрхийг сурвалжлахаас татгалзав

2019-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.АНУ Хонгконгийн Засгийн газар эсэргүүцлийн жагсаалын нөхцөл байдлыг сурвалжилж өгөхийг гадаадын томоохон найман фирмээс хүссэн ч татгалзсан хариу сонссон талаар “Guardian” мэдээлэв. Энэхүү мэдээллийг дамжуулах нь тухайн мэдээллийн агентлагуудын нэр хүндийг гутаасан хэрэг болно хэмээн үзсэн тул ийм хариу өгсөн байна. Дэлхийн хэмжээний харилцаа холбоо бүхий фирмүүд Хонгконгийн Засгийн газрыг эсэргүүцэгчдийн үйл хэргийг сурвалжлах нь нэр хүндэд халтай гэж үзсэнээс энэхүү жагсаал улам бүр гүнзгийрсээр байгаа билээ. Хонгконгийн удирдагч Кэрри Лам өнгөрсөн сарын сүүлээр бизнесийн хүрээний хүмүүстэй уулзах үеэрээ Засгийн газар дэлхийн хэмжээний мэдээллийн найман компанитай холбоо тогтоож, Хонгконгийг шинэчлэх үйл хэргийг сурвалжилж өгөхийг хүссэн талаар мэдээлжээ. Гэвч тэдний дөрөв нь тэр даруйдаа татгалзсан байна. Түүний өнгөрсөн долоо хоногт “Ройтерс”-т нийтлүүлсэн илтгэлээс харахад одоо Хонгконгийн Засгийн газарт тусалбал тэдгээр компанийн алдар хүндэд хохирол учирна хэмээн үзсэнээс ийм шийдвэр гаргасан бололтой. Үүний дараа хоёр компани мөн татгалзсан хариу өгсөн бөгөөд одоогоор бүгд Засгийн газрын хүсэлтийг хойш тавиад байгаа юм. Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Кэрри Лам Засгийн газар PR компаниудтай хэлэлцээ хийснийг баталсан ч тэд “Хонгконгийн дүр төрхийг дахин нийтэд хүргэх тохиромжтой цаг болоогүй байна. Гэвч Хонгконгийн үндэсний үзэл маш хүчтэй хэвээр байна. Тиймээс аюултай нөхцөл байдал намжсаны дараа бидэнд үүнийг хийх цаг хугацаа ирнэ” гэж хариулсан байна. Түүнчлэн Кэрри Лам Moody’s агентлаг Хонгконгийн зээлжих зэрэглэлийн урьдчилсан төлвийг тогтвортойгоос сөрөг ангилалд бууруулсантай санал нийлэхгүй байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.18  ЛХАГВА  №185  (6152)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

18 цаг 46 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06