34 насандаа 233 мянган долларын оюутны зээлээ төлж дуусгасан бүсгүйн үнэт зөвлөгөө

2019-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.АНУ Кейтлин Бостон хэмээх бүсгүй 34 насандаа оюутны зээл болох 233 мянган ам.долларын өрийг төлж барагдуулж дууссан талаар “Форбес” мэдээлж байна. АНУ-ын Брүүклин хотноо оршин суудаг 34 настай Бостон технологийн үйлдвэрт ажилладаг нэгэн. Холбооны болон хувийн оюутны зээлийн туслажтайгаар тэрээр Мэрилэндийн их сургуулийг дүүргэж, Кэмбриджийн их сургуулийг магистрын зэрэгтэй төгсчээ. Энэ бүхний дүнд улсаас болон хувийн байгууллагаас авсан сургалтын өр зээлээ хэрхэн төлж барагдуулсан талаараа Бостон ярьж байна. “Миний оюутны зээл ёстой л ёроолгүй ангал шиг их төлж барагдахааргүй юм шиг санагддаг байсан. Тиймээс надад байсан ганц сонголт бол хэрэгцээтэй мөнгөө өөртөө авч үлдээд сар бүр хамгийн багаар ч болтугай өр зээлээ төлж барагдуулах стратеги байсан юм. Оюутны зээл авахдаа гаргасан миний эхний алдаа бол ямар ч төлөвлөгөөгүйгээр их хэмжээний өр тавьсан явдал” гэжээ. Хэрхэн энэ өр зээлээ төлж барагдуулах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлсэн талаарх сэтгүүлчийн асуултад тэрээр “Би хагас цагаар ажиллаж, дадлагажигчийнхаа зардлыг гаргаж байлаа. Би долоо хоногт 60-75 цаг ажиллаж, хамгийн бага цалинг авч, түүнээсээ хамгийн багаар ч болтугай төлбөрөө төлж барагдуулахаар төлөвлөсөн. Үүнээс гадна цагаан хоолтны группт элсэж, хамгийн хямд зардлаар хооллохоор шийдсэн. Энэ групп маань долоо хоногт ээлж ээлжээр хоолоо хийдэг, байр болон хоол хүнснийхээ зардлыг хувааж гаргадаг нь надад энэ өрийг төлж дуусгахад маш их тусалсан. Үүнээс гадна дугуй худалдан авч, метроны тасалбарт мөнгөө үрэхгүй байж, бас такси барихаас ч татгалзсан. Гэвч цагаа тулахаар бүтэн цагаар ажиллах нь хангалттай сайхан амьдрах ганц боломж юм гэдгийг олж харсан. Гэсэн ч би тал цагийн ажлаа хийсэн хэвээрээ байсан юм. Яагаад гэвэл энэ нь бүтэн өдөр амжуулахад хангалттай жижиг ажил байсан” гэжээ. Үүнээс гадна түүнийг оюутны зээл авах үеэр аав нь нас барж, өр зээл нь Бостоны нуруун дээр буужээ. Амьд ахуйдаа гэр бүлээсээ нууж байсан зээл гэнэт оюутан бүсгүйн нэр дээр шилжиж ийнхүү 233 мянган ам.долларт хүртлээ өссөн байлаа. “Анхандаа би шоконд орж юу хийхээ мэдэхгүй байсан. Гэсэн ч өр зээл гэдэг аалзны торноос гарахын тулд бүх хүчээ дайчлахаар шийдсэн. Бас өөрийнхөө амжилтыг өөр салбарт сорьж үзэхээр шийдсэн. Буцаж сургуульд сурч, зэрэг ахиулж цаг алдалгүйгээр ур чадвараа хувиргах шаардлага надад тулгарсан. Бодит байдалтай нүүр тулъя, хамгийн хялбар бөгөөд хямд зардлаар амьдарч энэ өрнөөс л гаръя гэж шийдсэн. ” Бостон хамгийн түрүүнд байрны түрээсийн зардлаа багасгахад анхаарсан байна. Тиймээс бусад оюутан залууст хандаж тэрээр, амьжиргааны нийт зардлаа таньж, тооцоолж сурвал ямар ч хүн өр зээлийг зохицуулж, дуусгаж чадна гэж зөвлөж байна. Тэгвэл сургалтын төлбөрийн зээлийг илүү хурдан хугацаанд төлж барагдуулж болох аргын талаар Бостон “Форбес”-т ингэж зөвлөжээ. Үүнд: 1.Энгийн даруу, арвич хямгач амьдрах. 2.Таны ажиллаж байгаа газар болоод таны авч байгаа цалин сургалтын төлбөрийн болон бусад өр зээл, зардлыг хангалттай шийдэж чадна гэдэгт итгэлтэй болох, нухацтай судлах. 3.Цалин буух үе бүрт хамгийн түрүүнд таныг хүлээж буй зардлуудыг төлж чадах уу, үүний тулд одоо төлбөрөө хийж эхлэх ёстой гэдгийг мэдэж, түүнийг хэрэгжүүлэх ухамсартай байх. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

19 цаг 3 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06